Хоёр үхэр аянгад цохиулж үхжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд аянга цахилгаантай аадар бороо орсон. Хүчтэй аадрын улмаас өнгөрсөн бямба гарагийн 22.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу УСУГ-ын ундны усны хамгаалалтын бүсэд хоёр үхэр аянгад цохиулж үхсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ.

 Мөн дүүргийн “Баяндэмбэрэл” мал эмнэлгийн их эмч үхсэн үхрүүдээс малын гоц халдварт өвчний шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр хүн, мал амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Иймээс Цагаандавааны хогийн цэгт булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

 

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …