Б.Шижирбатын “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцсон үзүүлбэр

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат эх орноо төлөөлөн “America’s got talent” буюу “Авьяаслаг Америкчууд” 2017 нэвтрүүлэгт оролцож байна. Тус шоу нэвтрүүлгийн энэ улирлын шүүгчээр дэлхийн алдартнууд болох Хауи Мандел, Мел Би, Хайди Клум, Саймон Коуэлл нар шүүж байгаа юм. Финалын тоглолт ирэх сарын 15-нд Dolby театрт болох гэнэ.
Харин Б.Шижирбатын хувьд  график анимешн, бүжиг хоёрыг хослуулснаараа онцлог басхүү өвөрмөц түүний хоёр дахь үзүүлбэрийг өдгөө дэлхийн 100 гаруй сая хүн үзээд буй. Түүгээр ч үл барам дэлхийн алдарт “Mashable” сайт онцолсон нь Б.Шижирбат яах аргагүй дэлхийд танигдсаных нь илрэл юм.  Тэгвэл энэ удаа Америкчуудыг байлдан дагуулахаар зэхэж байна.
Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа ” Аймар юм битгий хүлээгээрэй” гэж бичсэн байна. Б.Шижирбат “Авьяаслаг монголчууд-2016” шоунд оролцсоноор өөрийгөө жинхэнэ утгаараа нээж, илрүүлж, дайчилж чадсан гэж бодож байгаа гэж ярилцлага өгч байсан. Эгэл даруу, авьяаслаг уран бүтээлчдээ шоу нэвтрүүлэгтээ амжилттай оролцож дэлхийд танигдахын ерөөл тавья.
 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …