Мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалтад суух иргэдийг бүртгэж эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр “Мэдээллийн технологийн сургалтын төв”-д үнэ төлбөргүй суралцах  хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир “Тус төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор  компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан  төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм. Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвөөр дамжуулан залуучуудыг сайн дурын ажилд уриалж, тусч соёлыг дэлгэрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурын төв”-ийг нээн ажиллуулж байна. Манай төвд хандсанаар сайн дурын ажил хийсэн залуучуудыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, ажил хийсэн цагийг баталгаажуулан гэрчилгээ олгоно. Залуучууд сайн дурын ажил хийснээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм. Одоогийн байдлаар бид залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 50 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ.

Сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд бидэнтэй холбогдон нийгмийн сайн сайхны төлөөх үйлст нэгдэхийг уриалж байна. Тус хөгжлийн төвд залуучуудын хобби клуб, бизнес инкубатор төв нээгдээд удаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар пэйж хуудаснаас авна уу. /https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf/. Мөн мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн сургалтуудад үнэ төлбөргүй суралцахыг хүсвэл 70122999 дугаарт холбогдоорой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …