Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулах ажлыг зохион байгуулсаар ирсэн.  Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн байдаг байна. Тамхины эсрэг өдрийг тохиолдуулан манай сайт энэ удаад таны тамхинд зарцуулах эдийн засгийн тооцоолол болон тамхины зарим хор уршгийн талаарх мэдээллийг хүргэе.

Энэ мөчөөс тамхинаас татгалзаж,  өөрийгөө болон бусдыг хордуулахаа зогсоохыг уриалж байна!!!

Дөрвөн ам бүлтэй өрхийн дундаж орлого 840 мянган төгрөг гэж тооцоход жилийн орлого 10 орчим төгрөг болно. Харин тухайн өрхийн нэг гишүүн долоо хоногт дөрвөн хайрцаг тамхи татдаг гэж үзвэл дунджаар 16 мянга орчим төгрөг зарцуулна. Харин жилд 800 мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ бол тухайн өрхийн жилийн нийт орлогын найм орчим хувь юм.

Нэмж мэдээлэхэд, Тамхины эсрэг өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн аж.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …