Жүжигчин Ким Тэхи, Рейн нар анхны хүүхдээ хүлээж байна

Солонгосын алдарт жүжигчид болох Рейн, Ким Тэхи нар өнгөрсөн нэгдүгээр сард хуримаа хийсэн юм. Хосууд 2012 онд цуг кинонд тоглохдоо үерхэж эхэлжээ. Хоёр хосын хурим Сөүл хотод байрлах нэгэн Католик сүмд гэр бүл, найз нөхдийн хүрээнд хэвлэлийнхнээс хаалттайгаар нам гүм болж өнгөрсөн.

Хосууд  хуримынхаа дараа бал сараа тэмдэглэхээр Балийг зорьж бал сараа тэмдэглэсэн билээ. Тэгвэл 36 настай жүжигчин Ким Тэ Хи жирэмсэн болсон  гэдгээ  албан ёсоор  олон нийтэд зарласан байна. Ким Тэ Хи одоогоор 15 долоо хоногтой жирэмсэн байгаа бөгөөд хосууд маш их баярлаж байгаа аж.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …