Зочид буудлуудад од олголоо

Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А-109 дугаар тушаалаар дараах зочид буудлуудад 3-5 од олголоо.Үүнд:

БЭСТ ВЕСТЕРН ПРИМЕР ТУУШИН” зочид буудалд  /☆☆☆☆☆/ таван од

БИШРЭЛТ” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од

H9 /hotel nine/ зочид буудал  /☆☆☆/ гурван од

“СПРИНГС” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус одны зэрэглэлийг олгож.

Дээрх зочид буудлуудын Одны гэрчилгээ, тэмдгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат, нар гардууллаа.

Зочид буудлуудад од зэрэглэл олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс MNS5927:2008 стандартын дагуу шалгаруулалт хийсэн тайлан, хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэн сайдын тушаалаар олгодог байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …