МАН амлаагүй зүгээр л худлаа ярьсан
Бараг зуун жилийн түүхэн замналыг нь бодож
Хэлсэндээ хүрэх хүний жудганд найдаж
Боломжтой болоод амлаж байгаа гэж итгэж
Хэн хүнгүй ардын намыг сонгосон
Танай намаас нэр дэвшсэн бүхэнд саналаа өгсөн
Та нар нохой дэвшүүлсэн ч ялахаар дэмжсэн
Татвар нэмэхгүй гэж олон хүн баярласан
Тансаг амьдралд хөтөлнө гэж хэн хүнгүй мөрөөдсөн
МАН-ын бодлогын гадна нэг ч хүн үлдээгүй гэж
Миеэгомбын Энхболд ярилцлага өгснийг уншсан
МАН-ын бодлогоос дэндүү хол орхигдсон гэдгээ
Мэргэжлийн бус засгийн газрын томилгоогоор мэдэрсэн
Номтойбаяр чинь нийгмийн хамгааллаар мэргэшсэн юм бол
Номгүй олон жаалууд бүгд сайд болох хэрэгтэй
Бөх барилдсан нь стратеги тактик мэддэг юм бол
Бүх офицеруудаа наадамд барилдуулж байхаас
Оюунхорол шиг зүүрмэглэж ажилладаг юм бол
Олонх болсон намдаа нойрны эм уулгаж байхаас
Танай намын хэдэн сайдыг
Мэргэжлийн бус мөнгөний сайдууд заларсан гэж
Миний мэт олон түмэн дүгнэлээ
Дүнгээ тавьж хариуцлага тооцох
Хорин он ойрхон байгааг
Албан айчлал доромжилж
Халаасандаа гараа хийдэг Мөнхбат
Ард түмнээ үл тоомсорлож
Халаасыг нь сэгсэрэх Эрдэнэбат нар
Өглөө бүр санаж
Үдэш бүр зүүдлэж байх хэрэгтэй
Засаглалын бодлого нэртэй
Зохион бичлэг боловсруулж суухдаа
Ардаа алагчилдаггүй төр гэсэн
Аятайхан үг бодож олжээ
Алагчилдаггүй төр ялгавартай татвар авдаг гэж
Ардын намын ах нарын үед л хардаг юм байж
Ардчиллаа аварч шударга ёс тогтооно гэж
Аанай л танай амлалт дунд явж байна
Алуурчныг илрүүлж шоронд хатаах атлаа
Аллага захиалсан нүгэлтэйг хав дардаг
Ардын намын ардчилал, шударга ёсыг харлаа
Хувийн өмчийн эсрэг төрийн бүтэц хөдөлж
Хууль цааз ёс жудгаа гишгэхийг харлаа
Хүүгийнхээ шахааны бизнесийг хамгаалж
Хүний хөрөнгөнд гар дүрэхийг үзлээ
Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын тоог
Өнөөгөөс хоёр дахин нэмнэ гэж
Өнгө алагласан тараах материал дээр нь хэвлэгджээ
Өнөөдөр тэгтэл эсрэгээрээ хоёр дахин цөөрчээ
Азай буурлын сайхан зургаар гоёод
Ахмадаа ачилна гэж танай нам хэлсэн
Гавьяаныхаа амралтыг эдлэх цагийг нь
Гарцаа байхгүй таван жилээр та нар хойшлуулсан
Өнөөдөр хийж чадахгүй байгаа бүхнээ
Өнгөрсөн засагт та нар тохож байна
Хямралтай төр хүлээж авсан гэж ярьж
Хямралгүй болгохоор зүтгэж буй мэт жүжиглэж байна
Эдийн засгаа сэхээн амьдруулахад орсон гэж зарлаж
Эрчимт эмчилгээний тасагт гаргалаа гэж онгирч байна
Сангийн яам хоосорсон болохоор
Төсвийн орлого тасарч байгаа болохоор
Ард түмний халаасыг ухахаас өөр аргагүй гэж
Валютын сангийн утсан хүүхэлдэй боллоо
Өмнөх засгийн дөрвөн жилд Чойжоо чинь сайд хийж үзсэн
Өнгөрсөн засгийн алдааг зарлаж өөрсдөө засна гэж
Улсын төсөв хямралтайг мэдсээр байж та нар амласан
Чадахгүй ажлаа дахиж бүү амлаж бай
Чадах нэг нь та нараар дутахгүй олон байгаа зайгаа тавьж сур
Амлалтаасаа буцдаг хүнийг худалч гэдэг
Амлалтаасаа буцсан эрийг жудаггүй гэдэг
Амлалтаасаа ухарсан намыг харин
Албан тушаалын тансаг суудал дээр
Ахин тавьж баярлуулахгүй гэдгээ
Ард түмэн чинь амласан шиг амлаж байгаа
А.Сүхбаатар
yg unen hahahaha
Энд яах аргагүй хууралт болсон.Өнгөрсөн жилүүдэд АН ерөөсөө бидэнд мөнгө өгч гар сарвайсан гүй.Харин өмнө нь сая таван зууг бэлнээр өгч байсан МАН тиймэрхүү сурталчилгаа өрнүүлж сонгогчдын сэрлийг хөдөлгөсөн.Уг нь иргэд маань халамжаар бус зүтгэлээр амьдардаг нийгэмд шилжсэнээ Ая ойлгож чадах чинээгээрээ ажиллаж чадвал амжилт ойрхон.Улс ч хөгжөөд ирнэ.Өнөөдөр өдөржин Солонгос кино харж сууж сурсан залуус олширч эх эцэг өвөө эмээгээ хэн тэтгүүлэх болсон.Эдгээр хүмүүст анхаарал хандуулж тэднийг хөдөлгөж чадвал том ажил болно доо.Яагаад ажил хийх дургүй болов гэвэл бас шалтгаан бий.Зарим нь ажил хийж үзсэн.Сар зүтгээд 500 мянган хүрэхгүй хөлс авахаар яаж урамших билээ.Томоохон компанууд хөдөлмөрийг нь шулсан гэсэн үг.Үүнийг хэн засах вэ.
gaigui 2020 on odoohon bolno nasara songogdono gj goridoj bga bh da maliin hudalchuud
ХОЛ БАЙНА ДАА 20 ОН ЧИНЬ. ХОХЬ ЧИНЬ БОЛООЛ ӨНГӨРНӨ. АМЬД БАЙВАЛ АХИАД Л ХУУРТАЖ Л ТААРНА. АНХ УДААГАА ХУУРТАЖ БАЙГАА ЮМ ШИГ БИТГИЙ ОНГОНТ. АЛЬ ХЭДИЙНЭЭ ОЙ САНАМЖАА ГЭЭЧИХЭЭД Л СОНГООД БАЙГАА БИЗ ДЭЭ
монгол нүдэн дээр мөхөж байна.МАН гэдэг бүлэглэл монголчуудын толгой дээр хятадын тагнуул Нямдорж болон хятад гаралтай хүмүүсийг тавьчаад байгааг монголчууд бид ойлгохгүй байна.ӨНӨӨДӨР МОНГОЛЧУУД БИДЭНД ЮУНЫ ӨМНӨ ЦЭВЭР ХҮЧТЭЙ ТӨР ЗАСАГ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
MАН-ийг НАМ цохиод унагах сан. санаа байвч сачии хүрэхгүй юум да. ядаж байхад гишүүн жавхлан дотор нь байж юу ч хийхгүй юумаа.
odoo erunhiilugchiin songuuliar ardiin namd huurtahgui baih heregtei dahiad alivaa hudal amlaltad huurhahgui shuu ard tumen uhaantai
Эдийн засгийг МАН намл босгоно доо
Бүх шатандаа МАН ын хүмүүс ахиж хэзээ ч гарахгүй юм чинь сайн идээд авья
гэсэн юм шиг аяглаж б.на.Ер ньцайчихсан юм бишүү.