Харшилыг хүндрүүлдэг хүчин зүйлүүд

e9b3b847e1cf2d3eoriginalХаршил гэдэг vг монголчуудын хувьд хадны мангаа гэдэг шиг л сонсогдох болсон. Ургамал, эм тариа тэр ч бvv хэл хvйтний харшилд “дарлуулсан” иргэдийн тоо сvvлийн жилvvдэд борооны дараах мєєг шиг олширч буй гээд хэлчихэд болно. Хэрвээ та харшилд “дээрэлхvvлмээргvй” байгаа бол анхаарлаа наашаа хандуулна уу.

СТРЕСС
Харшил хvндрэхэд стресс нилээд vvрэг гvйцэтгэдэг. Стрессдэх, нойр муу байх аваас биеийн дархлаа муудаж харшил хvндэрнэ. Харин стрессээс гарах арга бол сайн унтах.

ОРОЙН ХООЛОН ДЭЭР ВИНО ХЭТРVVЛЖ ХЭРЭГЛЭХ
Архины тєрлийн зvйлс нь харшлын шинж тэмдгийг гурван хувиар нэмэгдvvлдэг байна. Жишээ нь харшлын улмаас vvссэн нус гоожих, нvд улайх зэрэг шинж тэмдгvvд ихэсдэг юм.

ХОЦОРЧ ЭМ УУХ
Харшил эхлэхээс ємнє эм уувал эмний vйлчилгээ илvv сайн байдаг. Харшлын улирал эхлэхээс хоёр долоо хоногийн ємнєєс эм ууж эхлэх хэрэгтэй.

ОРОН ДЭЭРХ ТООС ШОРОО
Орон дээрх тоос шороо нь харшил хvндрэх шалтгаан болно. Учир нь ор дэвсгэрийн даавууны шороо тоос гvйцэд цэвэрлэгдэхгvй байх нь орондоо орсон хойно хамар битvvрэх шалтгаан болдог юм байна. Тиймээс даавуугаа гvйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Єєрєєр хэлбэл угаалгын машиныхаа градусыг нэмэх хэрэгтэй гэсэн vг.

УРГАМАЛ
Харшлын 75 хувь нь ургамлаас vvдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнvvд баталсан. Харшлаа хvндрэхээс сэргийлэх vvднээс гэрийнхээ ургамлыг аль болох гадаа байлгавал сайн.

ХАРШЛЫН ЭМЭЭ ОРОЙ УУХАА МАРТАХ
Харшлын эмний vйлчлэлийг сайн хvртэх арга нь орой унтахаасаа ємнє эмээ уух явдал. Шєнийн цагт эм бvхий л биеэр тархан маргааш єдєр таны хамар битvvрч, нус гоожихоос сэргийлнэ.

УСАН БАССЕЙНД ОРОХ
Харшлыг хvндрvvлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм.

ТАМХИНЫ УТАА
Тамхины утаа хажууд байгаа хvмvvстээ хичнээн их хортой болох талаар хvмvvс ярьдаг. Тэр дундаа харшилтай хvмvvс илvv их мэдрэмтгий байдаг тул утаанаас болж харшил хvндрэх нь бий.

УСАНД ОРОХГVЙ БАЙХ
Нэгэнт гэрт шороо тоос орчихвол таныг байнга зовоох болно. Тиймээс шороо тоос гэрт орохоос сэргийлж гэртээ орж ирэх бvрдээ усанд орж хэвшээрэй.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …