Н.Энхбаяр: Оффшорт хэний ч мөнгө байсан хурааж авчраад ядуу ард түмэндээ өгөх ёстой

 

Өнөөдөр Ард түмний онц зөвлөл /АТОЗ/-өөс “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийг Сүхбаатарын талбайд тайван байдлаар зохион байгууллаа. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр тус жагсаалд нэгдэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Н.Энхбаяр: “Манай Монголчууд бүгдээрээ сайн байцгаана уу. Би Солонгосоос ирлээ. Солонгост юу болж байна. Хээл хахууль авсан хүмүүсээ албан тушаалаас нь огцруулаад шүүх хуулийн байгууллага нь шударга ажиллаж байна. Солонгос Улс сэрсэн байна. Бид унтсан хэвээрээ байх уу, дарлуулаад байх уу, айгаад байх уу, арчаагүйтээд  байх уу.  Би өнөөдөр энд ирж үгээ хэлье гэж бодоогүй. Гэхдээ манай ард түмэн хаана зовж байна тэнд би явж байх ёстой гэж ирлээ. Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Миний хувьд яах вэ тугийг нь ч барьж байсан, тугалыг нь ч хариулж байсан. Буруу юм хийсэн бол ард түмнээсээ уучлалт гуйсан. Цаашдаа ч гуйхад бэлэн байна. Оффшорт хэний ч мөнгө байсан буцааж хурааж авчраад ядуу ард түмэндээ өгье гэж хэлж байна. Оффшорт байгаа мөнгийг ядуу зүдүү амьдралд нь зориулах хэрэгтэй. Монголчууддаа сэрцгээгээрэй, Монгол Улсынхаа эзэн нь болцгооё. Бид өөрсдөө эзэн нь болохгүй бол Оюунтолгой, Тавантолгойгоо булаалгасан хэвээрээ байх болно. Одоо та бид сэрэх хэрэгтэй  хавар боллоо, сайхан цаг ирэх ёстой” гэж хэлэв.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …