Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа эхэллээ

       

Өрхийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг өнөөдөр орон даяар эхлүүлж байна. Судалгааны мэдээлэл цуглуулах ажид өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар бэлтгэлийг хангаад байгаа бөгөөд мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд 7900 орчим хүн ажиллах юм. Иргэд судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулна.

            Хэрэв тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй бол сум, хороондоо өргөдөл, хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломжтой. Судалгааны мэдээлэл цуглуулах өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгах хэрэгтэй. Мөн зайлшгүй үед сум, хорооны судалгааны баг руу мэдэгдэж урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж асуулга өгч болох юм байна.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …