Гал тахиа жилийн өнгө

XVII-р жарны “Алтан унжлагат” Гал тахиа жилийн өнгө:”Шороон үхэр”-ийн тогойгоор ард иргэд болон улирлын эхлэлийг, эвэр чих сүүлээр салхи шуургыг, омгуугаар нь хур тунадас, дөрвөн шийрээр ургац тариа, биеийн өнгөөр ган зуд болохыг шинждэг ажгуу. Үхэр хариулаачаар нийт  хүн зон, ард иргэдийн санаа сэтгэл, мал сүрэг, жилийн өнгө төрхийг шинждэг байна. Үхэр хариулаач бага насны хүүхэд бол ард иргэдэд амгалантай, залуус хийгээд өвгөдөд ширүүн жил хэмээн үздэг. Урган гарч буй “Алтан унжлагат” хэмэээгч гал тахиа жилийн “Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эхээр хур сайтай, хур чийг ихтэй. Мөн салхи шуурга ихтэй байх ажгуу. Үхэр хариулаач нь хүүхэд тул хүүхдэд амгалантай, өвгөдөд ширүүн, залууст харш жил болой. Үхэр хариулаач унгасан шилбүүртэй тул доодос хаад түшмэдтэй тэмцэлдэнэ хэмээн номложээ.

 

 

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …