УИХ-ын гишүүн, хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын Сар шинийн мэндчилгээ

Өндөр түүхээ өнөд мандуулж, өнөр Монголдоо мөнхөд жаргах хувь ерөөлтэй эрхэм түмэндээ билгийн тооллын сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Золгон ирж буй тахиа жил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх өндөр үүрэг хариуцлага, их ажил, амжилтын жил байх болно.

Хууль зүй, дотоод хэргийн салбар 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон төрийн үйлчилгээг түмэндээ ойртуулах зорилттойгоор ажиллаж байна. Та бид хамтын хүч, эв нэгдэл, үйлс хөдөлмөрийн шимээр өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлж, амжилтаа ахиулах учиртай. Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт албан хаагч та бүхэнд, та бүхний гэр бүлд нийт Монгол түмэндээ 17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилд санасан гэгээн хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэж, сайны мөртэй үйл бүхэн өргөжин дэлгэрэх ерөөл талбия.

ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …