Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Өөрчлөх гэж хэт яарах хэрэггүй өдөр. Дүрсхийсэн байдал, зөрүүд зан тань таныг ойр дотны хүмүүстэйгээ муудалцахад хүргэнэ. Иймд аль болох хүлээцтэй бай. Магадгүй таны хийхээр төлөвлөсөн ажлууд их бага саадтай тулгарна. Өөрчлөлтөнд дургүй хүмүүс бусдыг турхирна. Та төлөвлөгөө, шинэ санаагаар дүүрэн байвч өнөөдөр тэвчээр хамгийн чухал. Бусдын атаархлыг эвээр аргал.

ҮХЭР (4/20-5/20)

Аз жаргалын эрэлд хайгуул хийх өдөр. Та төрөлхийн азтай бол саад тотгортой учирна. Яагаад гэвэл аз гэдэг зүгээр зам дээр хэвтэж байдаг зүйл биш. Жаргал гэдэг өвлөж авдаг эсвэл өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг танд ойлгуулах үйл явдал таныг хүлээж байна. Та азанд найдалгүй, өөрөө бүх зүйлийг бий болгож чаддаг бол таныг азын тэнгэр ивээнэ. Гол нь аз жаргалын үзүүрээс атгаж чадсан бол түүнийгээ битгий сулруул. Төгс аз жаргал гэж үгүй. Түүнийг байнга эрж хайж, арчиж тордох ёстой.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та өөрийн амьдралаар бахархана. Та сэтгэл зовоосон асуудлаас түр хөндийрч, тайвширан ажлаа хэвийн явуулна. Үүний үр дүнд арилжааны ажлууд амжилттай болно. Танаас төвлөрөх чадвар, онцгой хариуцлагатай байдлыг шаардаж байна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажил дээрээ онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Өдөр тутмын ажил хэргээ хэвийн явуул. Гарын үсэг, тамга тэмдэг, ажлыг гүйцэтгэх хугацаа зэргийг шалга. Зарим хугацаа дуусах зүйлээ сайн нягтал. Таныг сонирхолтой уулзалт, тааламжтай харилцаа хүлээж байна. Таны эргэн тойронд хайр дурлал, анхаарал, халамж хүлээж байна. Эцсийн шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Амьдралдаа гаргасан алдаагаа давтаж болзошгүй тул анхаар.

АРСЛАН (7/23-8/22)   

Урлагийн хүмүүс уран бүтээл хийхэд таатай өдөр. Та мэргэжлийн дуучин, жужигчин, зураач бол өнөөдөр онгодтой байна. Ажил, гэр бүл, хайр дурлалынхаа аль алийг нь орхигдуулахгүй зохистой харьцааг барьж сур. Өөрийн байр сууриа бэхжүүлэх, албан тушаал ахих боломжийг ашиглах явцдаа дотны хүмүүсээсээ хөндийрөх аюулаас болгоомжил.

ОХИН (8/23-9/22)

Хөрөнгө мөнгөний гачаалд орох магадлалтай өдөр. Та ажил олж чадаагүй бол мөнгө олох арга эрэлхийл. Үүнд оюун ухаанаа түлхүү ашигла. Онц ашиггүй ажилд хайран цагаа бүү үрээрэй. Танд ядуу зүдүү байдал тохирохгүй, зөвхөн мөнгөний төлөө ажиллах нь таны цаг завыг дэмий үрж буй хэрэг. Байнгын орлоготой болоход багагүй цаг хүч хөдөлмөр зарах ёстой. Хэрэгцээгүй эд юмс бүү худалдан ав, өөрийн хэрэгтэй зүйлээ бүү хямд зар.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Шинэ ажил эхлэхэд муу өдөр. Дутуу ажлууд төвөг удна. Ажил дээрээ бусадтай маргалдаж, хийсэн ажилдаа сэтгэл ханахгүй байж болзошгүй. Матаасны улмаас дарамтанд орж, сэтгэл санаа ая тухгүй болно. Таны эрч хүч суларна. Хов хөөцөлдөж, жижиг хэрүүлд оролцвол та улам эвгүй байдалд орно. Хүчирхэг байж, хүний санаанд оромгүй өвөрмөц аргаар энэ байдлаас та гарна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сурлагатай холбоотой бүхий л арга хэмжээнд сайн өдөр. Шинэ мэдлэг, нээлт ололтоор дүүрэн байна. Таны оюун ухаан өнөөдөр үнэхээр соргог байна. Хуучны танилууд, ажил хэргийн түншүүтэйгээ харилцаа холбоогоо сэргээ. Магтаалын үг бүү хайрла. Оройг хайртай хүнтэйгээ романтик орчинд өнгөрүүл. Шинжлэх ухаан, сүүлийн үеийн технологийн мэдээлэл судал.

НУМ (11/22-12/21)

Хамт олон, олон нийттэй ойр хэлхээ холбоо тогтооход таатай өдөр. Нумынхан өнөөдөр ямар ч нөхцөлд хамт олныхоо эрч хүчийг дайчилж чадах урам зоригтой, лидер байна. Зорилго чиглэлээ тодорхойлж бусдыг араасаа дагуулахын өмнө үзэл санаа, уриагаа тунхагла.

МАТАР (12/22-1/19)

Ямар нэг бичиг цааснаас болж санаа зовох хэрэг гарч мэднэ. Энэ өдөр өргөдөл гомдол гаргах, ямар ч бичиг баримт бүрдүүлэхэд тааламжгүй. Магадгүй хууль бус хуурамч асуудалд орооцолдож мэднэ. Амьдралын аль ч хүрээнд үзэл бодолдоо болон ёс зүйн зарчмууддаа үнэнч байж, үнэн рүү тойруу замаар ч болтугай явах юм бол илүү амжилтад хүрнэ.

ХУМХ (1/20-2/18)

Дэг журамтай өдөр. Маргаан гарч магадгүй тул та эмх цэгцтэй, дэг журамтай бай. Ахлах тушаалтныг түүний буруу байсан ч ууртай үед нь албан тушаалыг нь хүндлээд тэвчин өнгөрүүл. Дотны хүмүүсийн тань сонирхол зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй. Үл ойлголцол гарч, бүгдийг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэн захирах эрмэлзэл танд үүсэх магадлалтай байна. Хэрүүл маргаан ээдрээтэй харьцааг улам хүйтрүүлнэ.

ЗАГАС (2/19-3/20)

Санхүүгийн асуудалд сөрөг үйл явдлууд үүсэх өдөр. Гэсэн ч мөнгө санхүүгийн тал дээр ухаалаг шийдвэр гаргаж чадвал байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Хамгийн гол нь бодит байдлыг сайн тооцоол. Эрсдэл бүү гарга. Танд хандсан хүмүүсийн гуйлтыг зөвшөөр.

 


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …