Ш.Төмөрсүх:Худалдаа хөгжлийн банкны цаана Н.Золжаргал байгаа

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх уу, Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх уу” сэдвээр мэдээлэл хийлээ.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр хувийн компани худалдан авахыг зөвшөөрсөн явдал нь хууль зөрчиж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ерөнхий сайд Ч. Сайханбилэг болон Аж үйлвэрийн сайд Д. Эрдэнэбат нарын “Эрдэнэт үйлвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 330 тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд хандаж байна.

Мөн ХХБ банкуудын тухай хуулийг зөрчиж, 10 сая ам.доллар гаргах лимитийг зөрчиж, 400-500 сая ам.доллар гаргасан нь хууль зөрчиж байгаа.

Энэ асуудлын цаана Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал байгаа гэж үзэж байна. Хамгийн аюултай нь энэ үйлдвэрээс орж ирж буй баялаг гадаадын банкаар дамжиж гарах эрсдэлтэй болж байна. Бид Засгийн газрын 330 дугаар тогтоолыг яагаад хүчингүй болгох гээд байна вэ гэвэл Үндсэн хуулинд газар түүний хэвлийн баялаг төрийн хамгаалалтад, ард түмний мэдэлд байх ёстой гэж заасан. 49 хувь өнөөдөр ард түмний мэдлээс гарч, хэдхэн хүний мэдэлд очоод байна. Тиймээс хүчингүй болох ёстой” гэлээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр “Монголын зэс корпораци”-ийн өмнөөс Худалдаа Хөгжлийн Банк ярьдаг. Энэ компани “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 50 гаруй ашигт малтмалын лицензийг 1.8 жилийн хугацаатай банкны барьцаанд тавьсан. Барьцаанд тавиад 400 сая ам.долларын зээл авсан. Хугацаа нь 2018 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болно. Хэрэв төлж чадахгүй бол ХХБ-нд алдана. Монгол Улсын иргэдийн ногдол ашиг болгон авах 30 мянган ам.долларыг ХХБ өөртөө авахаар улайран зүтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолыг баталсан Ерөнхий сайд Ч. Сайханбилэг болон тус тогтоолыг баталсан албан тушаалтнуудыг 2016 оны 11-р сарын 14-өдөр Авлигатай тэмцэх газар өгсөн. Тус хэргийг АТГ-ын мөрдөн байцаагч Б. Шинэбаатар шалгасан. Тус газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж Нийслэлийн прокурорын газрын хяналтанд шилжүүлээд байна. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкийг авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Зочин Эр хүн says

    Монголын байгалийн баялаг ард түмний өмч иймээс хүн бүр хувьцаа эзэмших ёстой хэдэн луйварчин хулгайн мөнгөөр тэр их баяагийг эзэгнэх эрх байхгүй. Ханаж цаддаггүй хулгайчууд нэг л өдөр ард түмний хилэнт лантуунд өртөж үр үндсээрээ дуусах бий дээ гадаадын гашуун сургамж бий гэдэгийг сануулъя

Comments are closed.