Налайх дүүрэг “транс тос”-ноос татгалзах уриалга гаргалаа

Налайх дүүргийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд хүний биед хортой гэгддэг транс тосноос татгалзаж байна.

Дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Хангамжийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төвийн удирдах албан тушаалтан, холбогдох ажилтнуудтай уулзалт хийсэн. Энэ үеэрЭрүүл мэндийн нэгдлийн хоолны их эмч Б.Оюунчимэг хүнсний бүтээгдэхүүн, транс тосны хэрэглээ, хор уршгийн талаар мэдээлэл хүргэсэн. Мөн дүүргийн Хангамжийн хэлтсээс сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн нийлүүлэлт, ямар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өгсөн юм. Тус уулзалтаар хүний эрүүл мэндэд хортой гэгдэх транс тос, транс тос орсон бүтээгдэхүүнийг 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн байгууллагын хоол хүнсэнд хэрэглэхгүй байхаар болж, уриалга гаргалаа.

УРИАЛГА

Дэлхий дахинд 1990-ээд оноос эхэлж үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тос нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай мэдээлж эхэлжээ.

Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан өөх тос нь үргүйдэл, зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог мөн хүүхдийн хөгжилд ч сөрөгөөр нөлөөлдөг гэдгийг тогтоосноос хойш олон улс орон транс тосны хэрэглээнээс татгалзсаар байна.

ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс тос хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг.

Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Хангамж үйлчилгээний төв, Захирагчийн Ажлын Алба, Налайх дахь Мэргэжлийн Хяналтын Хэлтэс, Албан Бус-Насан Туршийн Боловсролын Төв, Сургууль, цэцэрлэгийн төлөөлөл хамтран 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар транс тосны талаар хэлэлцээд 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн транс тос болон транс тос орсон бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайнд хэрэглэхгүй байх талаар уриалга гаргалаа. Үүнд:

1.Цэцэрлэг өглөө, өдөр, үдийн хоолонд транс тос, транс тос орсон бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,

2.Сургуулийн үдийн цайнд транс тос, транс тос орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

3.Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлэгчдийн хоолонд транс тос, транс тос орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

4.Долоо хоногийн 1 өдөр сүү, цагаан идээ өгч хэвших

5.Цаашид нийтийн хоолны газруудад транс тосны хэрэглээг бууруулах арга хэмжээ авч ажиллах

6.Транс тосны орцтой нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх.

Бид хүүхдүүдийнхээ ирээдүйн эрүүл мэнд, хөгжлийн төлөө өөх тосны төрлөөс сайныг сонгож, хэмжээг хэтрүүлэлгүй, зөв зохистой хэрэглэх,амьдралын зөв хэвшилд суралцах, транс тос болон транс тос орсон бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалж байна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …