Таван сартай охин Монголчуудаасаа тусламж хүсэж байна

Хорвоод мэндлээд тавхан сар болж буй бяцхан охинд нь амьдрал бэлэглээч хэмээн аав, ээж нь бидэнд хандлаа.

Таван сартай бяцхан охин Золжаргалын Анударь “Зүрхний ховдол хоорондын цоорхой” гэсэн оноштойгоор яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ.

Аав ээждээ аз жаргал бэлэглэн, ход ход инээх охины мэс заслыг Монголд хийх боломжгүй. Тиймээс БНСУ-н Сежон эмнэлэгт хагалгаанд оруулахаар хүсэлт гаргажээ. Аз таарч хагалгаа хийх боломжтой гэсэн боловч эмчилгээний зардалгүйн улмаас охиныхоо мэс заслыг хийлгэж чадахгүй байгаа аж.

Хагалгааны зардал 27-33 сая вон буюу 66 сая төгрөг болох юм. Охиныг яаралтай хагалгаанд оруулахгүй бол хүндрэл гарах магадлалтай хэмээн зөвлөжээ.

Тиймээс элэг нэгт Монгол түмнээсээ сайхан сэтгэлийн дэм хүсэж байна.

ХАНДИВЫН ДАНС
Хаан банк: ‪5720416719
Данс эзэмшигч: Ч.Жаргал

ХОЛБОО БАРИХ:
Аав Золжаргал ‪8009-1221, 99623980
Ээж Ч.Жаргал 8829-0214, 9963-1222

Холбоотой мэдээлэл

Comments are closed.