Налайх дүүргийн Засаг дарга Утаагүй нүүрс боловсруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа

Налайх дүүрэг хотоос алслагдмал хэдий ч хотоос дутахгүй утаатай болсон. Иймээс утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзлаа.

Уулзалтад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ЗДТГ-ын Гадаад харилцаа, хороо, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Хонгорзул , Хөх Тэнгэрийн Мөнхийн гэрэл ХХК-ын Ерөнхий захирал К.Өнербек болон гүйцэтгэх захирал Ж.Тлеубек нар оролцлоо.
Тус ХХК нь БНСУ-ын Чоныл ENG компанийн хүрэн нүүрсийг боловсруулж шингэрүүлсэн нүүрс гаргаж авах технологийн лицензийг албан ёсоор худалдан авсан бөгөөд Налайх дүүрэгт энэ технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Энэ талаар 2 тал санал солилцсоны эцэст уулзалтын үр дүнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн захирал К.Өнербектэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах зорилтын хүрээнд утаагүй нүүрс боловсруулах төслийг хэрэгжүүлэх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.