Канадад 22 настай Монгол залуу толгойдоо буудуулан нас баржээ

Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын Калгари хотод толгойдоо буудуулан нас барсан нэгэн эрэгтэйн хэргийн талаар мэдээлж байна. Амиа алдсан тэрхүү эрэгтэйг 22 настай И.Баатарсүрэн /Itgel BAATARSUREN/ хэмээх Монгол залуу болохыг албаныхан тогтоогоод байгаа аж. Калгари хот нь Канадын Алберта мужид оршдог бөгөөд монголчууд цөөнгүй байдаг газар аж. Тэгвэл цагдаа нарын хэлж буйгаар, орон нутгийн цагаар өнгөрөгч даваа гаригийн орой 22 настай Монгол залууг цагаан өнгийн “Pontiac G5” маркийн автомашин эмнэлгийн гадаа орхиод зугтсан байна. Хэдийгээр Монгол залууд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч толгойдоо авсан сумны шархны улмаас нас барсан аж. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаа нар цагаан өнгийн “Pontiac G5” маркийн автомашиныг хайж байгаа ба Монгол залуугийн үхэлд зурагт үзүүлсэн хоёр эрэгтэйг сэжиглэн эрэн сурвалжилж эхэлжээ.

Төгс

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …