Улсын хэмжээнд 2017 он гарсаар 322 удаагийн объектын түймэр гарчээ

2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9,8  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 45,3 хувиар өссөн байна.

01-31

Нийслэл хотод нийт 210 удаагийн гал түймэр гарч, 0,37 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 106 удаагийн гал түймэр гарч, 1,3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

 Энэ хугацаанд 1712 байгууллага, аж ахуйн нэгж, 9268 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 8632 зөрчил дутагдал илрүүлэн, 2761 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 448 заавал биелүүлэх албан шаардлага, 491 мэдэгдэл, 34 танилцуулга, 111 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 17 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 14,0 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 169 удаа, дадлага 97 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 112 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Объектын гал түймрийн талаар: 

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах  анги, гал түймрийн  339 дуудлага хүлээн авсанаас 212 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 203 удаа,  2 тасгийн хүчээр 9 удаа, үүнээс 146 гал түймрийг 30 минутанд, 24 гал түймрийг 30-60 минутанд, 41 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 620.3 тн ус, 210 л хөөс,  8383.7 литр шатахуун зарцуулж, 181 эрдэнэт хүний амь бие, 57 барилга, байшинг авран хамгаалсан байна.

Ой хээрийн түймрийн талаар:  Дуудлага ирээгүй.

 Гамшиг, ослын талаар:

Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 35 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 191 албан хаагчийн бүрэлдэхүүн, 33 автомашинтай гарч гамшгийн голомтод 192 цагийн үүрэг гүйцэтгэж, 1008 литр шатахуун зарцуулж, 65 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Шүүлэг авсан талаар:

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 2, салааны тархалтын сургууль 196, өдөр тутмын дасгал сургууль 1677, мэргэжлийн чиглэлээр 392, албаны чиглэлээр 205 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 26.159 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах шуурхай төлөвлөгөө 148,  шуурхай карт 159-д баяжилт  хийн тодотгож гал унтраах дасгалын нормчлолоор /давхардсан тоогоор/ онц 581, сайн 766 дунд 389, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 544, сайн 722,  дунд 473,  хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 476, сайн 720, дунд 511, гал унтраах дүрмээр онц 589 сайн 676, дунд 471 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

Ажил дүгнэсэн дүнгийн талаар:

Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах аврах нийт 54 гал унтраах ангиас  2017 оны 01 дүгээр сард ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн 17  ангид “А”, 37 ангид “В” үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаа.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Холбоотой мэдээлэл

Comments are closed.