“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад чиглэгдсэн сургалт зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ сургалтын эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, сурагчдын хоол, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, сурагчдын хоолны чанар, аюулгүй байдал, мөрдөж ажиллах тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад сургуулийн удирдлага, аж ахуйн нэгжийн оролцоог сайжруулах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүллээ.

Сургалтаар “Үдийн цай” хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тушаал, шийдвэрүүд, дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх нь, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд илэрч буй зөрчил, цаашид авах арга хэмжээ,  хүүхдийн байгууллагад гарч байгаа хоолны хордлогын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам, Сурагчдын хоол хүнсний аюулгүй байдал, зөв зохистой хооллолтыг бүрдүүлж ажиллах нь, Хүүхдийн байгууллагын халдварт өвчний өнөөгийн байдал,  Гарын эрүүл ахуй, гар угаалт, гар халдваргүйжүүлэгч уусмалын хэрэглээ, ач холбогдол, Эрсдэлд суурилсан хяналт шалгалт, шилэн хяналтын цахим системийн үйл ажиллагаа сэдвээр сургалтыг зохион байгуулж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар ярилцлага хийн, дотоодын хяналтыг сайжруулах талаар зөвлөмж өгч ажиллалаа гэж Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Эмийн сонсгол: Эмийн үнийн өсөлт, хугацаа дууссан эмийн устгалын талаар хэлэлцэнэ

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол …