“Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалтад урьж байна

Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч”  сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,    Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна.

“Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч ” сургалт 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр, баасан гаригт  16 цагаас  АНУ-ын элчин сайдын яамны урд байрлах  СИТИ их сургууль дээр болно.  Сургалт үнэ төлбөргүй.

Холбоо барих утас  97111173
Монголын сайтын холбоо

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …