Өмнөд Солонгос анх удаа АНУ-аас өндөг импортлохоор боллоо

Өмнөд Солонгос Улсын тахианы аж ахуйнуудад халдварт өвчин гарч улмаар өндөгний зориулалт бүхий тахианы аж ахуйнуудад ихээхэн хэмжээний устгал зохион байгуулагджээ.

    Өнөөгийн байдлаар халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнээс хойш 24-н цагийн дотор тухайн аж ахуйнуудад хөл хорио тогтоож, шаардлагатай тохиолдолд устгал хийж байгаа юм.

    Зах зээлд өндөгний нийлүүлэлт эрс багассантай холбогдуулан Өмнөд Солонгос Улс анх удаа гадаадаас өндөг импортлохоор болсон байна.

    Үүний дагуу АНУ-ын өндөгний 29-н аж ахуйгаас 1 сая 640-н мянган ширхэг өндөгийг онгоцоор тээвэрлэн авчрах гэрээ хийгдсэн ба эхний 700-н мянган ширхэг өндөг 1-р сарын 28-ний өдөр тээвэрлэн авчрах юм байна. Харин үлдсэн хэсгийг нь дараагийн долоо хоногт тээвэрлэхээр болжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …