Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсгээр, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.