“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн маргааш болно

Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглаж, шинэ оноо хамтдаа угтдаг билээ. Энэ жил уламжлал ёсоор “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 31-ний оройн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарди ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж, баярын арга хэмжээндээ оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

Мөн маргааш буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Цэнгүүний үеэр нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус иргэдэд үйлчлэх юм байна.

Нийслэлийн онцгой байдлын газрын 74 алба хаагч галын аюулгүй байдлыг ханган ажиллах бол Улаанбаатар хотын цагдаагийн газрын 500 алба хаагч иргэдийн амар тайван байдлыг хангаж, гарч болзошгүй хэрэг, зөрчлөөс сэргийлэн төв талбайд ажиллах юм.

Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлнэ. Гар дээрээс худадаа хийхийг хориглож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори төв талбайд ажиллахаар болжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …