Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Ямар ч ажил гүйцэтгэхдээ анхаарал, болгоомжтой бай. Гүн ухааны асуудлуудад төвлөрч ганцаар байж бясалгал хийж сэтгэл санаагаа ариусган тайтгарах нь танд тустай. Хожим хойно өөрт чинь хүнд ачаа, сэтгэлийн дарамт болж мэдэх сайн судалж ухаараагүй ажил хэргийн үйл ажиллагааг явуулах хэрэггүй. Хүмүүсийн өгөх санал зөвлөгөө нь алдаатай байх тул сонсож дагаж хэрэгжүүлэх гэсний шаардлагагүй. Идэвхтэй үйл ажиллагаа гаргах, зарчмын бус асуудалд зөрүүдлэх шаардлагагүй. Гэр оронд хүндхэн асуудал тулгарах, бие тавгүйтэх магадлалтай.

ҮХЭР (4/20-5/20)

Адал явдал дүүрэн өдөр. Өнөөдрийн эрч хүч дарвуулд тань хүчтэй салхи нэмж, танд шинэ боломж бололцоо, санаа сэдлийг бэлэглэж байна. Хоёр хөл дээрээ тулж зогсоход хэцүү санагдаж мэдэх хэдий ч та өөрийн үүрэг хариуцлага, шинийг эрэлхийлсэн хүслээ ухаалгаар тэнцвэржүүлж чадна. Харин та өнөөдөр орой азаа турших гэж байгаа бол өөрийн аминаасаа ч илүү итгэдэг сайн найзаа дагуулаад яваарай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Зөрчилтэй өдөр. Олонх энэ ордныхон шинэ, сонирхол татам танил хүлээж байна. Гэвч хайр дурлалын ээлжит ялалтандаа бүү эсвэл найз нөхөдтэйгөө харьцаа тасарч болзошгүй. Сэтгэл хөдлөлөө барь бүү уурла. Архи, махан хоол хэрэглэхээс татгалз.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таатай өдөр. Од гарагийн нөлөөн дор даатгал, хууль зүй, хувьцаа, гэрээслэл зэрэг асуудлыг дахин хянаж шийдвэрлэх боломж олдоно. Та шаардлагагүй зүйлд хөрөнгө мөнгө зарцуулахаас зайлсхий. Зарим хөрөнгө оруулалт санаснаар тань ашигтай бус байна. Хэрвээ одоогийн байдал танд өр өгөөжгүй байгаа бол өөр арга замыг хайгаарай. Энэ үдэш өөрийн ургуулан бодох чадвараа чөлөөтэй байлган, сайхан амрахыг хичээ.

АРСЛАН (7/23-8/22)   

Үймсэн өдөр. Өнөөдөр хачин ажил олгогч эсвэл ойворгон удирдлагуудтайгаа тулалдаж мэдэх юм. Ухарч няцахаасаа илүү, өөрийн байр суурь дээрээ баттай зогс. Ингэхдээ тайван мундаг байдлаа хадгалж байхаа санаарай. Бизнесийн хамтрагч тань дарамтанд байж, төсөөлөөгүй хүч таныг байр сууринд тань байлгаж, хүлээлгэх хар чиг хандлагатай байна. Өрсөлдөгч тань улам дүрэлзэн гарч ирнэ. Аливаа асуудалд бодлогогүйгээр үсрэн орохоосоо илүүтэйгээр бусдыг өөрсдийнх нь тоглоомонд ялахаар том хэмжээний боломжийг ашигла. Хайртай хүн тань түр холдохыг хүсэх байх, магадгүй түүнд бага зэрэг хувийн орон зай хэрэгтэй болсон байх.

ОХИН (8/23-9/22)

Сэргэлэн өдөр. Та үүрэг даалгавраа гүйцэтгэж чадах авьяастай гэдгээ мэдэх учраас өөртөө итгэлтэй байж болно. Сургууль дамжаагаа төгсөгчид энэ үдэш баяраа тэмдэглэн архийг хязгаартай уух хэрэгтэй. Эс тэгвээс та согтуудаа хэн нэгэнд хэлсэн үгэндээ гэмшинэ. Олж авсан нэр хүндээ сайн чигээр нь үлдээхийг хичээ. Гэрийнхээ хөгшин хүмүүсийг эргэж тойрох нь энэ үдшийг таатай болгоно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Төвөггүй өдөр. Та өнөөдрийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрөөх болно. Амьдардаг орчиндоо эрч хүчийг бэлэглэ. Та өөрийнхөө занг хэрхэн хувирдгийг анзаарах болно. Шинэчлэл хийхэд өдөр тутмын амьдралыг хүндрэлтэй болгож мэднэ. Тиймээс юмнуудаа янзалж цэгцлээд цэвэр болгоорой. Заримдаа юу ч хийхгүй суух нь аз жаргал байдаг. Бичлэг дүрс зардаг газарт очиж инээдмийн кино худалдаж аваад ямарч бодох санах зүйлгүйгээр удирдлагаа аваад суу. Сэтгэлийн тайтгарлыг та мэдэх болно. Харин та дурлалдаа умбасан нэгэн бол лаа асааж сайхан орчинг бүрдүүлнэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хүндхэн өдөр. Өнөөдөр таны төлөвлөсөн ажил, ямар ч идэвхтэй үйл ажиллагаа санасан үр дүн авчрахгүй бололтой. Энэ өдрийг өөрийн амьдралын амжилт, бүтэлгүйтлийг нэг бүрчлэн цэгнэхэд зориулбал сайн. Бусдын зөвлөгөөг бүү дага. Өөрийн зөн билэгтээ найд. Зөвхөн та л өөрөө өөртөө тусалж чадна. Зүүд зөнтэй байна. Зүүд эсрэгээрээ биелнэ.

НУМ (11/22-12/21)

Сэтгэл зовоосон өдөр. Өнөөдөр урьдчилан тааварлаагүй олон үйл явдал тохиолдох магадлалтай. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал гарч магадгүй. Тиймээс ойр зуурын ажлаа хөөцөлдөх, хүүхдүүдээ хичээл сургуулиас нь авах хэрэгтэй байгаа бол эртнээс унаа тэргээ зохицуул. Хамгийн гол нь хоцорч болохгүй. Энэ ордны хүмүүс ямар ч ажил хийсэн өөрөөсөө болон бусдаас төгс байдлыг шаардаж байдаг. Гэхдээ энэ нь заримдаа нэлээд төвөгтэй асуудал үүсгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

МАТАР (12/22-1/19)

Нөхөрлөлийн өдөр. Нарийн төвөгтэй арга замыг юм уу эсвэл ов мэх хэрэглэснээс итгээд буулт хийсэн дээр байж болно. Харилцаанд саад бэрхшээл тохиох ба бие биетэйгээ үнэнч, илэн далангүй байхыг шаардана. Гэрлэх хосууд хэрхэн бие биеэ ойлгож, халамжлах тал дээр зөвлөгөө авч эхлэх нь зүйтэй. Бизнесийн аливаа уулзалт, гэрээ хэлэлцээр таны хүссэнээр болох бөгөөд баримт бичиг нуун далдлах шаардлага байхгүй. Та бүх хэлэлцээр дээр нээлттэй, шудага байж, эерэг үр дүнг харуулж чадна. Хууль зүйн тэмцэл өрнүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Асууж шаардахаас нааш мэдээллийг дамжуулсны хэрэггүй.

ХУМХ (1/20-2/18)

Томоохон эд зүйл худалдан авах, гэрээ хэлцэл тохиролцоо хийхэд таатай өдөр. Таны хувьд муугүй цаг үе ирж байна. Та бүх эрч хүчээ төвлөрүүлж зөв гарц олж чадвал энэ өдөр ямар ч юмыг шинэчилж өөрчлөхөд үр дүнтэй болно. Гэртээ засвар хийх тавилгынхаа байрлалыг өөрчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болоход сайн. Өнөөдөр согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж эрүүл амьдралын хэв маяг баримтал. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээ.

ЗАГАС (2/19-3/20)

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх бөгөөд энэ нь таныг албан ажил болон хувийн амьдралд амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлж өгөх болно. Ёс зүйг баримталдаг байдал, үг хэл, бодол санаа, үйлдлээ хянаж чаддаг чадвар ёсоор үнэлэгдэх бололтой. Энэ өдөр албан тушаал ахих эсвэл илүү ашигтай ажлын санал хүлээн авах магадлал өндөр байна.

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …