Берлин дэх Монголчуудыг сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Энэ сарын 19-ний өдөр Герман Улсын нийслэл Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орсны улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна. Жолоодож явсан этгээд гэмт үйлдлийнхээ дараа зугтсан бөгөөд түүнийг ХБНГУ болон Европын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа юм байна. ХБНГУ болон ЕХ-ны орнуудад оршин суугаа болон ойрын хугацаанд зорчих, аялах зорилготой Монгол иргэд өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа ханган байнгын сонор сэрэмжтэй Гадаад харилцааны яамны консулын газраас зөвлөж, сэрэмлүүлэг хүргүүлж байна.

Санал болгох мэдээ

Шинэ жилээр гарын доорхи материалаар гэрээ гоёцгооё /бичлэг-7/

Гарын доорхи материалаар гэрээ гоёцгооё цувралын 7- дугаарт  цаасаар амархан хэмхэрдэггүй гацуурхан хийх аргыг оруулж …