Нэхий гутлаа хэрхэн цэвэрлэх вэ?

Танд хэрэг болох зүйлс:

  1. Порлон
  2. Алчуур
  3. Сода
  4. Улаан буудайн гурил
  5. 2 боодол цаасан алчуур эсвэл сонин байж болно.
  6. Сойз
  7. Бага хэмжээний ус


1-р алхам: Бэлдсэн ус порлоноороо гуталны гадна талыг бага хэмжээгээр чийгшүүлнэ. Хэт их битгий норгоорой.

2-р алхам: Зөөлөрсөн илгийг дотроо устай шүршигч саваар шүршиж цэвэрлэвэл илүү тохиромжтой.

3-р алхам: Ус, сода 2-оо уусгаж уусмал болгон порлондоо шингээгээд гуталны гадна талыг зөөлнөөр үрж цэвэрлэнэ. Хэрэглэж буй порлон бохирдмогц усаар дор нь зайлж цэвэрлэн цэвэрхэн порлон хэрэглээрэй.

4-р алхам: Гутландаа боодолтой цаасан алчуур юм уу сонин (00-ын цаас байж болно) хийж нарны гэрэл юм уу, дулаан газар хэсэг байлгаж хатаана.

5-р алхам: Хуурай болгож хатаасан гутлаа сойз эсвэл алчуураар арчиж өнгийг сэргээнэ.

6-р алхам: 2 цайны халбага содыг 2 цайны халбага улаан буудайн гурилтай холиод гутлынхаа дотор тал руу цацаж өгнө. Ингэж цацах нь эвгүй үнэрийг дардаг.

Эх сурвалж: Solongonews.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.