Хувиараа уурхай эрхлэгчдийн аюулгүй ажиллагааг хангуулахын төлөө хамтран ажиллахаар болов

15310502_10210119021545983_1213326709_nНалайхын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дүүргийнхээ Засаг даргатай хамтран ХАБЭА-н хуулийн хүрээнд чиг үүргийн хувьд хамтран ажилладаг албан байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Дүүргийн ИТХ, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Цагдаагийн хэлтэс, НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Налайх Түгээх төв зэрэг байгууллагын удирдлага оролцов.15239270_10210119021585984_693437858_n
Засаг дарга Ч.Раднаабазар Налайхчуудын сэтгэлийг чилээсэн уурхайн осол аваарийг бууруулах чиглэлээр байгууллагууд хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс цаашид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дүүрэгт хэрэгжүүлэхэд түшиц болох гол байгууллага юм гэдгийг онцлосон юм. Хүрэлцэн ирсэн байгууллагын удирдлагууд дүүрэгт тулгамдаад буй уурхайн асуудлыг цэгцлэхийн тулд чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллана гэдэг зөв гарц, хамгийн түрүүнд эрх зүйн асуудлыг зөв шийдвэрлэх хэрэгтэй, тэгэж чадвал дараагийн ХАБЭА-н асуудал болон газрын хэвлийн эвдэгдэж буй асуудал бусад олон асуудлыг бид хамтдаа тодорхой түвшинд хүргэж чадна гэж байв. Энэхүү уулзалтын үеэр Засаг даргын дэргэдэх ХАБЭА-н салбар зөвлөлийг Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
– Налайх дүүргийн Засаг дарга
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
-Онцгой байдлын хэлтэс
-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс
-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв
-Цагдаагийн хэлтэс
-НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс
-ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба
-Налайх Түгээх төв
-Уурхайчдын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, даргаар дүүргийн Үйлдвэр, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, нарийн бичгийн даргаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, ХАБАЭ хариуцсан мэргэжилтэн М.Мөнхбаяр нарыг томиллоо.15319597_10210119021625985_1569270724_n
Уулзалтыг зохион байгуулагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс оруулж ирсэн Хамтын ажиллагааны чиглэлийг оролцогч байгууллагуудын удирдлагын саналыг оруулж, дахин боловсруулаад 2017-2020 оны ажлын төлөвлөгөө болгон хэрэгжүүлэхээр болов.

Э.Эрдэнэ

ugluu-logo-7-1-4

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гурван өрхөд гэр олголоо

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран гурван өрхөд өргөө цагаан …