Монголын дипломатын нэвтэрхий толь бичиг ном хэвлэгдэн гарлаа

%d3%a9%d3%a9%d3%a9

Монголын дипломатын нэвтэрхий  толь нэртэй гурван боть ном хэвлэгдэн гарлаа.  Энэхүү номын зохиолчоор Ж.Бор, Д.Уламбаяр, Д.Баатар, Б.Батцэвээн, Д.Далайжаргал зэрэг олон эрдэмтэн зохиолчид хамтран ажиллжээ.

Энэхүү  бүтээл нь зургаан жилийн  уйгагүй хөдөлмөрийн үр дүнд зохиогдож, эрхэм уншигч таны гарт очиж байна.

Гурван боть нэвтэрхий  толь бичигт Монголын дипломатын 3213 жилийн түүхийг дэвсгэрлүүлэн олон улсын харилцаа, олон улсын эрх зүй, олон улсын үүсмэл эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын худалдаа,  олон улсын харилцааны түүх, дипломатын түүх, дипломат үйл ажиллагаа, үе үеийн дипломатчдын намтар, улс орны түүхэнд оруулсан хувь нэмэр зэрэг  олон асуудлуудыг хөндсөн мэдээлэл, талбайр, тодорхойлолтыг Цагаан толгойн үсгийн дараалалаар байрлуулан  багтаасан байна.

dsc00327

Тус номыг олон улсын харилцаа,  хууль эрх зүй,  улс төр судлаач, сэтгүүлзүй мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудын оюутнууд мэдлэг  мэдээлэл авах эх сурвалж болгож болох бол эрдэмтэн судлаачид, улс төрчид, дипломатчдын ширээний ном байх боломжтой юм.

Монголын дипломатын нэвтэрхий толь бичгийг худалдан авахыг хүсвэл та  99008293, 99072497 дугаарын утсаар холбоо барьж худалдан авч болно.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

 

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …