Эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгаа

Эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил зүйлийг өөр өөрөөр хийдэг. Тэд нэг үйлдэлд маш өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг байна. Доорхи жишээг харая:

  1. Хувцас тайлах- эрчүүд гарын хувиарлалт сайтайгаар хувцсаа тайлахыг оролддог бол эмэгтэйчүүд тэднээс хэд дахин илүү уян хатан байж гараа тийм ч их ажиллуулдаггүй. Гарыг мөрнөөс нэг их илүү гаргахгүйгээр тайлчихдаг байна.14
  2. Тэдний гарын хөдөлгөөн ч бас өөр– Та эрэгтэй хүнээс гараа харуулдаа хэмээн хүсэхэд тэд ихэвчлэн алгаа харуулна. Харин эмэгтэй хүн гараа доош харуулан “үзүүлдэг” байна
  3. Нуух нь хүртэл өөр– Эрэгтэй хүмүүс ихэвчлэн жижиг зүйлийг нуухдаа толгойн ардаа барьдаг бол эмэгтэй хүн бэлхүүснийхээ ард барин нуудаг гэнэ. Яагаад гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Сонин л юм.
  4. Эвшээх– Эрчүүд эвшээхдээ гараа сул зангидсан маягтай байдаг ба заримдаа тохойн нугаламд эвшээдэг байна. Харин хүүхнүүд гараа эгц дээш нь гарган амаа халхалдаг байх юм.15
  5. Дуу сонсох– Эмэгтэйчүүд эрчүүдээс хэд дахин илүү мэдрэмжтэй дуу сонсдог бөгөөд өндөр давтамжтай дуу түүж сонсдог. Эмэгтэй хүн хүүхдийн уйлах чимээнд эмзэг байхад эрчүүд юу ч болоогүй мэтээр “унтаж чадахаар” програмчлагдсан байдаг гэнэ. Харин эрчүүд эмэгтэйчүүд шиг сонсголын мэдрэмжгүй ч гэсэн дэлхийн хамгийн сайхан аязыг ихэнхдээ зохиосон байдаг нь гайхалтай.
  6. Суух байдал ч өөр- Эмэгтэйчүүд ихэнхдээ хөлөө ачиж суудаг ба энэ нь ч тухтай байдаг. Харин эрчүүд хөлөө хамхилгүй тарааж суудаг. Үүнээс ч үүдэн хувцасны соёл хөгжин буй. Харин эрэгтэй хүн хөлөө хамхин суух нь өөр өнгө аястайг илтгэдэг гэнэ.
  7. Баруун, зүүн хөгжил ч өөр– Эрэгтэй хүмүүс ихэвчлэн баруун зүүн талын үйлдлийг холин хийж чадахгүй. Тэдний тархи баруун зүүнээрээ зэрэг ажилладаггүй. Тиймээс зарим зүйлийг эмэгтэйчүүдээс муу хийдэг.
  8. Харах байдал нь бас өөр– Эрэгтэй хүмүүсийн нүд дуран шиг агшин зуур ажилладаг. Харсан зүйлийнхээ холын зай, олзоо хянах чадвартай. Түүнийг тунель хараа ч гэдэг. Эрэгтэйчүүд юмыг нарийвчлан хардаггүй. Жишээ нь эмэгтэйчүүд түрийвчний товч, оймс, дотуур хувцас, өнгө дүрсийг маш сайн хардаг. Харин эрчүүд бол ерөнхийд нь харахаас гадна таалагдсан хүүхнээ харцаараа “тайчихад” ч бэлэн байдаг. Үүний эсрэг эмэгтэйчүүд бүх зүйлийг нүдээрээ хянаж байдаг ба хүүхдүүдээ, нөхрөө, машинаа болон бусад зүйлсийг нүдээрээ хянадаг чадвартай.
  9. Гэрийн хувцаслалт– Эрэгтэйчүүд халадаа хайнга буслэж орхидог бол эмэгтэйчүүд нягт дээгүүр бүсэлдэг. Эмэгтэйчүүд шуудай өмссөн мэт харагдахгүйн тулд мөн байгалийнхаа зөнгөөр нарийн бэлхүүсийг өөрийн мэдэлгүй гаргадаг.
  10. Мэдрэмжээ тайлбарлахдаа өөр– Эмэгтэйчүүд өөрт мэдрэгдсэн мэдрэмжээ богино хугацаанд дуу, дүрс, үйл хөдлөл ашиглан маш ойлгомжтой тайлбарладаг бол эрчүүд тийм биш. Нэг тийм бүрэг, бүрхэг зүйл яриад л өнгөрнө. Жишээ нь эмэгтэйчүүд хүн ихтэй өрөөнд орохдоо шал нь ямар байсан, ямар хүмүүс байсан, өмссөн зүйсэн гээд бүгдийг мэдэрсэн байхад эрчүүд “хүнтэй өрөө” л гэж тайлбарлана.
  11. Өөр зорилттой өгөгдөл– Эрэгтэй хүн тухайн агшинд ямарваа нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадна. Өөртэй нь шаардлагагүй хүн ярьвал шууд “алгасаж” чаддаг. Харин эмэгтэйчүүд эсэргээрэй. Эмэгтэй тархи нийгмийн асар том мэдээлэл дунд оршино.
  12. Өөрт тохиолдох бэрхшээлд– Эмэгтэйчүүд өөрийн асуудлаа хэн нэгэнд тогтмол ярьж байж тайвширна. Нөхөртөө, ээж аавдаа, хүүхдүүддээ, тэр ч бүү хэл автобусанд таарсан хүнд ч хамаагүй ярина. Ярьсныхаа үр дүнд тайвширна. Харин эрчүүд эсэргээрэй. Өөрийгөө тусгаарлаж, хэн нэгэнтэй харицахаас илүү өөртөө дүгнэлт хийнэ. Тайван замаар асуудлыг шийдвэрлэсэн байна.16
  13. Мэдээллийг өөр өөрөөр санадаг– Эмэгтэйчүүдийн санах ой бүхэл бүтэн хувцасны шкаф шиг. Хүүхэд нь ямар харшилтай, аав ээжийнх нь бага насны дурсамж, хэнд юу хэрэгтэй гээд бүхнийг санадаг бол эрчүүд тоймтой хэдхэн зүйл санадаг. Гэхдээ тэд ямар нөхцөлд эмэгтэйчүүд уурладаг, шийдвэр яаж гаргаж байснаа санадаг. Нэг үгээр өөрт тохиолдсон зүйлээр санадаг гэхүүдээ.

Б.Саран
14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.