Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

1463540586_12b6nmlko9sesi853e58lcmklg

Хятадын Засгийн газрын 2017 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГ зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь БНХАУ-ын засгийн газраас зарлаж буй магистр, докторын 100 хувийн тэтгэлэг юм. Элсэгчдээс HSK буюу хэлний түвшин шаардагдахгүй бөгөөд эхний нэг жил тэтгэлэгтэйгээр хэлний бэлтгэлд суралцах юм байна. Мөн хамрагдах оюутны тоо заагаагүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Мэргэжлийн чиглэл: Геологи, архитектур, анагаах ухаан, боловсрол, уул уурхайн инженер, механик инженер, хөдөө аж ахуйн инженер, байгалийн хий, газрын тосны инженер, барилгын инженер, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, соёл, урлагийн чиглэлээр нийт 180 иргэн, байгаль орчин ногоон хөгжил, эрчим хүч, дэд бүтэц, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлалын чиглэлээр нийт 17 иргэн;

Ерөнхий шаардлага

Магистрын түвшин: 

  1. Бакалаврын голч дүн 3 ба түүнээс дээш
  2. Бие эрүүл
  3. 35-аас доош настай байх
  4. Материал бүрдүүлэлт

Докторын зэрэг

  1. Магистрын голч дүн 3 ба түүнээс дээш
  2. Бие эрүүл
  3. 40-аас доош настай байх
  4. Материал бүрдүүлэлт

Бүрдүүлэх материал

  1. Анкет /тэтгэлэгийн анкет /
  2. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг .
  3. Гадаад паспорт нотариатаар баталгаажуулна.
  4. Сурлагын намтар, дүнгийн хуудсыг нотариатаар баталгаажуулна. Хятад, англи хэлээс өөр хэл дээр байвал хятад эсвэл англи хэл дээр орчуулан нотариатаар баталгаажуулна.
  5. Хятадад ирж суралцах ба судалгааны зорилгоор хятад эсвэл англи хэл дээр ЭССЭ бичиж өгнө. /Магистр 800-аас доошгүй, Доктор 1200-аас доошгүй/
  6. «Гадаад иргэдийн биеийн үзлэгийн бичиг» / Хуулбар хувийг өгөн эх хувийг өөртөө үлдээнэ/: Хятадад суралцах хугацаа 6¬н сараас дээш суралцагч нь англи хэл дээр бөглөх хэрэгтэй. Хүсэлт гаргагч нь «Гадаад иргэдийн биеийн үзлэгийн бичи㻬т заагдсаны дагуу бүх төрлийн үзлэгт орох ёстой. Үзлэг дутсан, хувь хүний зураг дутсан болон зурган дээрхи тусгай тамгагүй, эмчийн болон эмнэлэгийн тамгагүй бол «Гадаад иргэдийн биеийн үзлэгийн бичи㻬ийг хүчингүйд тооцно. Үзлэгийн хүчинтэй хугацаа нь 6¬н сар болно.
  7. Дэд профессор, Профессорын танилцуулсан тодорхойлолт 2 хувь.
  8. Бусад гавъяа шагнал (хэл болон тэмцээн уралдаан сургалт), ажилладаг бол ажлын байрны тодорхойлолт

Бүртгэл дуусах хугацаа: Арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал Монголын Залуучуудын холбооны 400 тоотод бүртгэнэ.

Эх сурвалж: prokuror.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.