Өнөөдөр гуравдугаар шатлалын эмнэлгүүд ажиллаж байна

“Монгол бахархалын өдөр” буюу өнөөдөр Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд ажиллахгүй.  Харин ОХУ-тай хиллэдэг боомтууд хэвийн ажиллана хэмээн албаныхан хэллээ.

Мөн өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын цагдаагийн албанаас албан ёсоор мэдээлсэн.

Өнөөдөр төрөх эмнэлгүүд, ХӨСҮТ гээд гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хүлээн авах тасаг, Яаралтай түргэн тусламжийн 103 төв иргэдэд үйлчилж байна. Харин банкуудын хувьд  Сүхбаатар дүүрэг 5-р хороонд байрлах Хаан банкны салбар, Баянгол дүүрэг 31-р хороонд байрлах Өнөр хорооллын Хас банкны салбар 18:00 цаг хүртэл, Сүхбаатар дүүрэг 5-р хороо Голомт банкны Солонго салбар 24 цаг хүртэл ажиллана.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Холбоотой мэдээлэл

Comments are closed.