Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар”-ыг хоёр дахь жилдээ

p12105601-600x337Монголын дүрслэх урлагийн үе үеийн уранбүтээлчдийг төрүүлэн гаргасан Дүрслэх, Дизайн урлагийн сургуулийн урын сан дахь бүтээлүүдийг энэ ням гарагт төв тадбайд дэлгэх гэж байна.

   “Жаахан шаргын нутаг” “Ээжээ, Сайн байна уу?” зэрэг сонгодог бүтээлийг туурвигч Төрийн шагналт ардын зураач профессор Д.Амгалангийн нэрэмжит тус сургууль “Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” дүрслэх урлагийн баяраа хоёр дахь жилдээ зохиох гэж буй нь энэ юм.Дүрслэхийн урлагийн баяр хүүхэд залуусын урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх, зурах авьяасыг нээн чиглүүлэх, урлагт хайртай зан төлөвтэй, соёлтой хотын иргэдийг төлөвшүүлэх зорилготой юм. Монгол улсын засгийн газрын 92 дугаар тогтоолоор СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Төрийн шагналт Д.Амгалангийн нэрэмжит болгож байсан.

Д.Амгалан дүрслэх урлагийн бүтэн үеийг төлөөлдөг

  Д.Амгалан багш 1971-1986 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн нэгэн анги байсан дүрслэх урлагийн салбарыг бие даасан сургууль болгон хөгжүүлсэн нэгэн. Тэгэхдээ уран зураг, уран баримал, монгол зураг, арьсан эдлэл, металл урлаг, нэхмэл хатгамал, сийлбэр, монументаль ба реклам, керамик зэрэг дүрслэх урлагийн бүхий л мэргэжлийг шинээр нээж, сургалтын хөтөлбөрийг гарлан боловсруулжээ. Энэ нь одоогийн их сургуулийн жишгээр хөгжих үйлсийг тавьсан түүхтэй аж.

   Төрийн шагналт, ардын зураач Д.Амгалан ажил амьдралынхаа туршид дахин давтагдашгүй, үндэсний шинж чанартай өөрийн онцлог бүхий уран бүтээлийг туурвисан гэж уран бүтээлчид үздэг. Энэ нь манай дүрслэх урлагийн хөгжмийн түүхэнд тодорхой бүхэл бүтэн үеийг төлөөлдөг. Түүний уран бүтээлүүд шүүмжлэлт-бодит,утга-уянга гүн ухааны,хүн-байгаль аж байдал болон хөрөг, түүх-хувьсгалын сэдвээр уран зураг, зураасан зураг,хана туурганы чимэг зургийн төрлүүдээр бичигдэж, Монголын дүрслэх урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулсан.Тиймээс ч түүний бүтээлүүд монгол түмний соёл, зан заншил, уламжлал,амьдралыг олон улсын хэмжээнд сурталчилан таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлдэг юм.

  Сургуулийн үе үеийн шилдэг багш,төгсөгчдийн алдрыг мөнхжүүлэх, сургалтын арга зүйг нь уламжлан авч явах зорилгоор Төрийн шагналт ардын зураач, профессор Д.Амгалан, Төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжав, Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондог нарын нэрэмжит урлангуудыг байгуулсан.

  Мөн уран  дархны “Хөх урлан”, торгон хэвлэлтийн “Эко урлан”, керамикийн болон уран сийлбэрийгн урлангуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглоод байна.

  2015 онд дэлхийн дүрслэх урлагийн хамгийн том наадам болох Венецийн орчин үеийн урлагийн биенналд анх удаа Монголын зураачид оролцсон юм. Дүрслэх дизайн урлагийн төгсөгчид болох зураач Ж.Мөнхцэцэг, Т.Энхболд, Х.Үнэн-Энх нарын тус наадамд толилуулсан  бүтээлүүд нь эх орноо Монгол уран бүтээлчдийг дэлхийн урлагийн ертөнцөд таниулсан том ололт болжээ.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …