Дэлхийн алдартай зохиолч Жоанна Роулингийн загварлаг агшин

Ж.К.Роулинг 1965 оны зургаадугаар сарын 31-нд Англид төржээ.Түүний жинхэнэ нэр нь Жоанна Катлин. Хожим зохиогчоор энэ нэрээ бичих гэсэн боловч  өсвөр насны хөвгүүд эмэгтэй зохиолчийн бүтээлийг уншихгүй байж магалгүй гэж болгоомжилсноос “Ж.К.Роулинг” хэмээх нэрийг ашигласан гэдэг. Түүнлэн тус номын гол дүр болох Поттер хүүтэй их сайн найзууд байсан нь энэхүү зохиолыг бичих эхлэл суурь нь болж өгсөн байдаг.

Түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545 сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ.

Баячуудын жагсаалт гаргадгаараа алдартай Форбес сэтгүүлээс түүнийг ном зохиож тэрбумтан болсон анхны хүн, дэлхийн хоёр дахь баян эмэгтэй, дэлхийн хамгийн баян 1062 дахь хүнээр тодорхойлсон байдаг. 2000 онд тэрбээр Воланд хүмүүнлэг, тусламжийн байгууллагыг үүсгэсэн.

Энэ байгууллагын жилийн төсөв нь 5.1 сая доллар бөгөөд ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгахыг зорьдог. Мөн хүүхдүүдэд болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд тусалдаг ажээ. Роулинг нь зохиолчид төдийгүй дэлхийн олон сая хүнд мөрөөдөл, зорилгоо биелүүлэх нь ямар чухал вэ гэдгийг мэдрүүлсэн хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.Тэр гайхалтай зохиогч мөн сайхан бүсгүй юм. Ингээд түүний дур булаам загварлаг агшныг сонирхуулъя.

231b4de8956071dboriginal

8c85e2aafd6f996boriginal

27b8d05f8b57521coriginal

1906ef136bdb6e4foriginal

2763a5965fc44d0original

069b8355a4b66b5aoriginal

5909034d09e55552original

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …