Амгалан амаржих газрын орны тоог тавиар нэмэгдүүллээ

t01315a313c655f6e6000c82c245c2fd5Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Саранчимэг нар өнөөдөр Амгалан амаржих газарт ажиллаж, тус төрөхийн үйл ажиллагаатай нь танилцан эмч ажилчидтай нь уулзлаа.

Энэ үеэр тус төрөхөд нэн шаардлагатай байсан орны тоог 50-аар нэмэгдүүлснээ дуулгаж, үүнд зарцуулагдах төсөв, санхүүжилтийг бүрэн шийдвэрлэснээ хэллээ.

Ингэснээр эх, нярай, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг буурч,  чанар, хүртээмж нэмэгдэн иргэдэд ээлтэй  орчин бүрдэж, орны  хүлээгдэл эрс багасах аж.

Ийнхүү Нийслэлийн Амгалан  амаржих газар  нь 150 ортойгоор Баянзүрх, Сүхбаатар, Багахангай дүүргийн 450 000 хүн  амд үйлчлэх эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ 200 ортойгоор хүргэхээр боллоо.

tdsc_3217

tdsc_3236

Засгийн газрын 100 хоног ажлын хүрээнд Амгалан амаржих газраар үйлчлүүлэгчид төрөхийн өмнө болон дараа нь гэр бүлийнхэнтэйгээ дэлгэцээр харьцах боломжтой болжээ. Ийнхүү зориулалтын харилцах өрөөг тохижуулж өгсөн иргэд талархалтай байна.

Эрүүл мэндийн яам

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.