Царайны өнгийг сэргээх 10 арга

Бүсгүйчүүдээ гаднаа төдийгүй дотроосоо ч гэрэлтэж, зөв ашигтай аргуудыг тогтмол хэрэглэж хэвшицгээе! Сайхан арьсны нууц заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авч,саолонд тогтмол үйлчлүүлэхээр хязгаарлагдахгүй гэдгийг олны танил бүсгүйчүүд хүртэл зөвлөдөг . Тиймээс ч тэдний гоо сайхны нууц тун энгийн байх нь цөөнгүй.Энэ удаад царайны өнгө сэргээх 10 аргыг танд зөвлөе!

ef1d5d2a89539f7aoriginal1.      Өдөр бүр, өглөө үдэш нүүрнийхээ арьсаа тогтмол цэвэрлэж бай. Яаж ч ядарсан, эсвэл төвөгтэй нөхцөлд нүүрэнд тавьсан түрхлэгээ арилгалгүй унтаж болохгүй. Нүүрээ цэвэрлэсний дараа тэжээллэг, эсвэл чийгшүүлэгч тос түрхээрэй.

2.      Хоол хүнсээ тэнцвэртэй байлга. Амттай, шарсан, хуурсан, хурц бүх хүнснээс бүрэн татгалзаарай.Хоол хүнсээ аль болох олон төрөлтэй байлгахыг хичээ.

3.      Өдөр тутам  1,5 литрээс багагүй ус ууж байвал дотроосоо авах арьсны чийг хангалттай болно

4.      Боломж гарах бүрт, тасалгаанаасаа гадагш гарч бай. Тодорхой зорилго, хэрэгцээ гараагүй байсан ч гарч хэсэг явган алхах нь таны арьсанд шаардлагатай хүчилтөрөгчийг өгнө.

5.      Биеийн тамирын дасгал хийхээс олон хүн төвөгшөөж, залхуурдаг ч та бүү тэгээрэй. Дасгал хийснээр таны биеийн бодисын солилцоо сайжирч, бие организм цэвэршихэд эерэгээр нөлөөлдөг учраас нүүрний тань өнгөнд таатай нөлөө үзүүлнэ.

6.      Хоног тутам 8-аас доошгүй цаг унтахыг зөвлөе.Бас шөнийн 11 цагаас хэтрэлгүй орондоо орохыг хичээгээрэй.Учир нь хүн унтаж байх үед арьсны эсүүдийн шинэчлэл илүү идэвхтэй явагддаг.

7.      Кофе, тамхи, согтууруулах бодисоос татгалз. Эдгээр бодис таны эрүүл мэндэд төдийгүй царайны өнгөнд ч сөрөг нөлөөтэй.

8.      Стресст орж, хямарч шаналахгүй байхыг хичээ. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө хяналтаас алдахгүй байж сурвал аливаа асуудлыг уур уцааргүй шийдэж сурахад тусалж, бас уур уцаар, санаа зовнилоос болж таны царай, гадна төрхөнд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ

9.      Инээмсэглэж бай. Таны сэтгэл санаа хөнгөн, баясгалантай үед нүүр царайнаас тань гэрэл цацарч байгаа мэт харагдана. Харин сэтгэл дундуур,дургүйцсэн, төвөгшөөсөн байдал нь ямар ч бүсгүй хүний царай, гаднах төрхийг дордуулахад нөлөөлдөг.

10.  Хамгийн сүүлийн арга бол байгалийн ,гоо сайхны маскаа тогтмол хэрэглэж байх явдал юм шүү.

emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …