Гэр ахуйн ашигтай зөвлөгөө

Гэрийн эзэгтэй нартаа зориулаад гэр ахуйдаа хэрэглэж болох ашигтай зөвлөгөөг хүргэж байна. Бидний тэр бүр мэддэггүй ч хийхэд хялбар зүйлсүүд багтсан байгаа.

1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр, мөн бялууг ийм аргаар зүсэж болдог. Бялууг хатуу хайрцган дотор алимтай хамт хийвэл удаан хадгалах боломжтой.
2. Байхуу цайг амттай болгохын тулд саванд нимбэгний хальс хийвэл тохиромжтой.
3. Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%,-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их витаминаа авч үлддэг.

eb80339d0638467aoriginal

4. Өндөгний муудсан хэсгийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.
5. Хуучирсан эсвэл зэвэрсэн хутга, сэрээг түүхий төмсөөр арчвал гялалзана. Шилэн аяганд халуун ус хийхдээ халбага хийвэл хагарахгүй .
6. Махыг шарахын өмнө бага зэргийн элсэн чихэр түрхвэл эсвэл хэрчсэн махтайгаа хольж хутгавал илүү амттай болдог.
7. Өрөөнөөс будагны үнэрийг гаргахын тулд хэд хэдэн газар хувинтай ус тавина.

Portrait of man with cleaning equipment

8. Хөөрүүлсэн сүүгээ гал дээр удаан байлгавал тэжээллэг чанараа алдана. Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийхэд хангалттай.
9. Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай үрж тавиад хонуулахад үнэр нь арилсан байна.
10. Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалаасыг нь дагуулаад савандаж байгаад индүүдэх хэрэгтэй.

emegteichuud.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.