Шүүх хурал Д.Пүрэвдавааг жирэмсэн эмэгтэйг зодсоныг нотоллоо

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийн ажилтан болох жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан хэрэг олны анхаарлын дунд байсан. Түүний эл үйлдлийг тус дүүргийн хороодын Засаг дарга нар болон Тамгын газрын алба хаагчид харсан байна. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга асан Д.Оюунтуяа Засаг дарга Д.Пүрэвдаваатай уулзахаар очих үед Н.Эрдэнэ гэх эмэгтэйг албаны олон ажилтныхаа өмнө цохиж байхыг харсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

14508592_10210454722265736_1166449224_n-768x432

Ингээд Д.Оюунтуяа  Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг  Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ гэгч жирэмсэн эмэгтэйн биед зүй бусаар халдаж, заамдан, сэгсчихийг харснаараа гэрч болсон юм. Гэтэл үзсэн, харсан зүйлээ үнэнээр нь гэрчилснийхээ төлөө Д.Пүрэвдаваагийн гомдлоор түүнийг “Гүтгэх” гэдэг зүйл ангиар буруутаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдүүлж, эрүүгийн хэрэгт татсан.

Энэ талаар Д.Пүрэвдаваа хэлэхдээ… үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл

Comments are closed.