Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв нээлтээ хийлээ

 

p1atubt69eee1a6615gvf69f923

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар ЗДТГ-ын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. “Хэвлэл мэдээллийн төв” байгуулах энэ ажил хотын даргын ирэх 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан юм. Иргэдийн нүд, чих болдог хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нийслэлийн ЗДТГ болон харьяа байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, нэг шугамаар хүргэх зорилгоор энэхүү төвийг байгуулсаэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа онцоллоо.

p1atubt69e1tm8uli3q152g1g1g8

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төр засгийг иргэдтэй холбож, иргэдийн төлөө гарсан шийдвэрийг хүргэдэг хүмүүс нь хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэн юм. Нийслэлийн Засаг даргын хувьд би ирэх 4 жилд нээлттэй ажиллаж, гаргасан шийдвэр, мэдээллийг энэ төвөөр дамжуулан иргэддээ хүргэх болно. Өөрөөр хэлбэл, энэ төвөөр дамжин иргэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ төв зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын мэдээллийг нэгтгэхээс гадна та бүхний ажлын байр байх юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ирж, мэдээлэл авах, иргэдтэй уулзалт хийх, хэвлэлийн бага хурал зохион байгуулах боломжтой. Энэ бүхнийг та бүхэн хэн нэг даргаас зөвшөөрөл авахгүйгээр хийх боломжийг олгосон байгаа. НИТХ-ын хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хуралдаан болон Хангарьд ордонд болж байгаа бүх хурлыг шууд хүлээн авах боломж бүрдсэн байгааг онцолъё. Мөн өндөр хурдны интернэтэд холбогдсон учраас иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх нөхцөл бүрдсэн. Ингээд НЗДТГ-ын дэргэдэх “Хэвлэл мэдээллийн төв” албан ёсоор нээгдсэнийг мэдэгдье” гэсэн юм.

p1atubuqg5agg1c73qdi11mvhb1a

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өчигдөр НИТХ-ын 3-р хуралдаанаар хотын даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, санал нэгтэйгээр дэмжиж, батласан. Ингээд өнөөдрөөс та бүхний өмнө нээлттэй болж байна. НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллах, тэднээр дамжуулж, нийслэлчүүдийнхээ дуу хоолойг сонсох ажил дутагдалтай байдаг. Энэ боломжийг бүрдүүлж өгсөн Нийслэлийн Засаг дарга болон ЗДТГ-ын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

p1atubt69e1jjf15if2h216st1p529

Нээлтийн үйл ажиллагаанд уригдсан хүндэт зочдын нэг, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлагууд мэдээллийн ил тод байдалд анхаарал тавьж, нэгдсэн мэдээллийн төв байгуулж байгаа нь манай салбарын хувьд чухал үйл явдал гэж харж байна. Монголын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, үндэсний сэтгүүл зүй нийслэлд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг учраас нийслэлийн төр захиргааны байгууллагын мэдээ мэдээлэл ил тод болно гэдэг чухал гэж үзэж байна. Энэ долоо хоногт дэлхий даяар хэвлэлийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг. Үүнтэй давхцан энэ төвийг нээж байгаа нь иргэдэд мэдээ мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх сэтгүүл зүйн зарчимд нийцсэн үйл явдал болж байна. Хэвлэл мэдэллийн энэ төв Улаанбаатар хотын мэдээллийн халуун голомт байна гэдэгт итгэлтэй байна.” хэмээгээд нийслэлийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад амжилт хүслээ.

p1atubt69e1g1j1h0l47g8e51tpr4
Нээлтийн төгсгөлд  хотын дарга ирэх 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа.

p1atubt69e9jf1uq5fuc1krucm7

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …