Монгол улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтаа 14 хувиар бууруулна

6761d2cc7748532766941e13b539b722_large

Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах Монгол-Японы хамтарсан Кредит олгох механизмын дөрөвдүгээр хурал өнөөдөр БОАЖЯ-ны Хаан танхимд боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт2013 онд гарын үсэг зурсан. Уг баримт бичгийг үзэглэснээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдсэн билээ.

Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежментийн салбар, эсвэл хүлэмжийн хийг шингээх боломжтой хөрс, бэлчээр, ой зэрэг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой юм. Монгол улсын хувьд ХКОМ-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг ихээр бууруулах боломжтой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 11 судалгааны төсөл хэрэгжиж, үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд 2 төсөл бүртгэгджээ. Тухайлбал, Төв аймгийн Борнуур суманд өндөр үйл ажиллагаатай нам даралатын зуухны төвлөрсөн системийг суурилуулах, шинэчлэх төсөл, нийслэлийн 118 дугаар сургуульд мөн өндөр үр ашигтай нам даралтын зуухыг сууриулуулах төсөл хэрэгжиж байна.

Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит (үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэх юм.

2015 оны сүүлээр Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хуралд Монгол улс оролцож Парисын хэлэлцээрийг дэмжин гарын үсэг зурсан.

Монгол улс одоогоор нийт хүлэмжийн хийн ялгаралтаараа 2030 он гэхэд 14 хувиар бууруулах зорилт тавьсан бол Япон улс 26 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна хэмээн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн байгууллагуудын Үндэсний зохицуулагч доктор З.Батжаргал хэлсэн. Мөн тэрээр “Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалтийн хэмжээ дэлхийн дундажтай харьцуулбал бага. Гэхдээ нэгж бүтээгдэхүүнд ногдож байгаа хэмжээгээрээ ялгаруулалтын хэмжээ нь өндөр байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулахад үүрэг гзүйцэтгэх ёстой. Ингэхийн тулд хөгжингүй оронтой хамтарч ажиллах ёстой” гэсэн юм.

Цаашид Монгол-Япон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд Япон улсын хөрөнгө оруулалтыг татах, өндөр үр ашигтай технологийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг илүү өргөжүүлж, олон төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 16 улстай байгуулсаны хамгийн ахных нь манай орон болсон юм.

ХКОМ-ын Хамтарсан хорооны дөрөвдүгээр хуралд Япон улсын талаас Японы Байгаль орчин, Эдийн асаг, худалдаа, аж үйлдвэр, Гадаад харилцааны яам, Монгол улсад суугаа Япон улсын элчин сайдын яам болон холбогдох бусад харьяа байгууллагуудын төлөөллүүд, Монгол улсын талаас БОАЖЯ, УУХҮЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЗТЯ, ЭХЯ, НЗДТГ, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо хэмээнБОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …