Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцав

dsc_5566

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  “Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явц болон төслийн гүйцэтгэгч багийнхантай уулзлаа. Өнөөдрийн байдлаар барилгын үндсэн хийц бүтээцийн ажлын зураг дуусч магадлал хийгдсэн бөгөөд уг зургийн дагуу газар шорооны ажил хийгдэж эхлээд байна. Одоогоос 4 н жилийн өмнө шаваа тавьж байсан уг барилгын шугам сүлжээний асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд энэ тал дээр яамны зүгээс туслаж өгөхийг сайдаас хүслээ.

%d1%85%d3%a9%d0%bd%d1%80%d0%b0

Энэхүү төв нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд үүн дотроо дүрс оношлогоо, лаборатори, дотор, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудыг багтаасан, зайн оношлогоог улсын хэмжээнд явуулах хүчин чадалтай томоохон төв байх ба төслийг 2018 онд хэрэгжүүлж дуусгахаар гэрээнд тусгасан байна. Үндэсний оношлогоо, эмчилгээний төв ашиглалтанд орсноор Монголчууд гадаад руу явж өндөр үнэ өртөг төлж, цаг хугацаа алдахгүйгээр эх орондоо бүрэн оношлогоо хийлгэж, эмчлүүлэх түүнчлэн зайн оношлогооны чиглэлээр эрүүл мэндийн салбарын хөгжилд дэвшил гарч хөдөө орон нутгийн иргэд зайнаас оношлогоо хийлгэж зөвлөгөө авах боломжтой болох юм.

ЭМЯ

Холбоотой мэдээлэл

Comments are closed.