Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг дахин байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа

e7283ca26964fcbecaa3bf9a86f1fe68

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах хэдэн асуудлыг шийдвэрлэв. Үүнд:

Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судлана

Төрийн захиргааны болон хууль хяналтын зарим байгууллагаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт учруулах, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах болсон нь тэдний итгэлийг бууруулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Мөн гадаадын зарим хөрөнгө оруулагчийг Монгол Улсаас гадагш зорчихыг хориглосон нь гадаад зах зээлд улсын нэр хүндийг унагах, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, олон улсын шүүхэд хандах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон гомдол, өргөдөл ирж байгаа тул уг асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын ахлах уг Ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах юм.

Гадаадын 300 гаруй төлөөлөгч Улаанбаатарт чуулна

Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд болно. 300 гаруй гадаадын төлөөлөгч оролцох бага хурлыг зохион байгуулахад шаардагдах 168, 775, 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

f0ac7c37040acd66e9c67bbe54edf8e2

Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрбум төгрөг шаардлагатай

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын ажилд шаардагдах 41, 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийх, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Уг зээлээс 24.9 сая ам.доллар хэмнээд байгаа юм.

Товчхон 

–  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг дахин байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. Тус эмнэлэг онцгой байдал, хил хамгаалах болон хууль сахиулах бүх байгууллагын албан хаагчид, мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх юм.

–  Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэх юм.

–  Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдах зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Комиссыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахална.

–  Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг буцаан татахаар болов.

Томилгоо

  • Өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Лхачинжавыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч генерал Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов.
  • Б.Батхишигийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томиллоо.
  • Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов.
  • Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Х.Ганцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

 

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. 30 жил ярьсан Баялгийн сангийн хуулийг …