Хотын Ерөнхий менежер ногоон байгууламжийн байгууллагуудтай уулзлаа

IMG_3632-1024x630

Хотын Ерөнхий менежер нийслэлийн ногоон байгууламжийг арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, хяналт тавьж буй төрийн бус байгууллагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн ногоон байгууламжийн стандартанд анхаарч, хувийн хэвшлийн байгууллагуудын хариуцаж буй  гудамж, зам талбайн байршил хэмжээг хянан үзэж, давхцал үүссэн бол арилгана.

Ногоон байгууламжийн байгууллагуудын мэргэшил, техник хэрэгсэл, ажлын үр дүнг харгалзан үздэг шалгуур тогтоож хэрхэн хамтран ажиллахыг шийдвэрлэнэ. Мөн ногоон байгууламжийн бодлого, төсвийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоо бүхий зөвлөл  байгуулна. Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд та бүхний төлөөлөлийг оролцуулна” гэдгийг хэллээ.

УХЗАА

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …