“Аюулгүй өрх” зөвлөмж хэвлэгдлээ

Untitled wws

Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас “Аюулгүй өрх” гарын авлагыг хамтран боловсруулж ард иргэдийн хүртээл болгоод байна.

Иргэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг эзэмшсэнээр   өөрийн эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангаснаар гэр бүл, бусдын амь насыг авран хамгаалж, аюулгүй амьдрах хүмүүжлийг төлөвшүүлж, орчныг бий болгоно.

Үүний тулд байгалийн аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэсэн энэхүү өрхийн гарын авлагыг гэр бүлийн гишүүдийн хүрээнд сайтар судлан танилцах, өөрийн гэр бүлийн аюулгүй байдал хангагдсан эсэхэд дүн шинжилгээ хийхэд уг гарын авлагын зорилго оршиж байна.

“Аюулгүй өрх” гарын авлага нь орон сууцны, гэр хорооллын, хөдөө орон нутгийн иргэдэд гэсэн ангиллаар тухайн газар зүйн байршил, тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын төрлүүдийг авч үзсэнээрээ онцлог юм.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …