Монгол шиг тэмц үг моодонд орж байна

191690-31082016-1472613108-1373686747-shirt

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хүч үзсэн манай тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдаж, медальгүй хоцорсон билээ. Тэгвэл энэ барилдааны шүүлтийг эсэргүүцэж,  дэвжээн дээр хувцсаа тайлж хаясан манай хоёр дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын үйлдэл одоо хэр нь дэлхий дахины анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл олимпийн энэхүү ховор агшинг буулгасан футболкийг АНУ-ын “Wrestleology” компани худалдаанд гаргажээ.

Уг футболкны үнэ 22 ам.доллар юм байна. Ямартай ч, гарсан цагаасаа нэлээд эрэлттэй байгаа энэ футболк дээр “Аварга шиг барилд, Монгол шиг тэмц” гэж бичжээ. Товчхондоо АНУ болон бусад улс орнуудад “Монгол шиг тэмц” үг ихэд моодонд орж байна.

Төгс 

Ugluu-logo-7-1

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. eenee says

    unen gedgiig delhii niit huleen zubshuurch ehelj b,na

Comments are closed.