Сөүлийн Боловсролын газар 1, 2-р ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байх шийдвэр гаргажээ

f3eb5b0f373df7ae181a0967b903f112

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Боловсролын газраас нэгэн шинэ хөтөлбөрийг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болсон байна.

    Энэхүү хөтөлбөрт зөвхөн бага ангийн 1,2-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд багш хичээлийн дараа тэдэнд гэрийн даалгавар өгөхүй байх ажээ.

    Энэ тухай Боловсролын газрын дарга хэлэхдээ “Сурагчид сургуульд сурч байхдаа олж авч чадаагүй мэдлэгийг сургуулиас гадуурх төрөл бүрийн төлбөртэй дамжаанд сууж, нэмэлт хичээлээр авч байгаа нь түгээмэл болжээ. Гэвч улсын сургуулийн бодлого бол сурагчдад, төлбөртэй дамжаанд суун олж байгаа тэр  мэдлэгийг олгож байх ёстой газар юм. Тиймээс энэ байдлыг одооноос эхлэн засахын тулд дөнгөж сургуульд орж байгаа 1,2-р ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байхаар шийдвэрлэлээ. Учир нь тэд Солонгос үсэг цээжлэх, унших, бичих аргыг  заалгаад 1-р ангид ордог. Тэднийг бага ангиас нь эхлэн гэрийн даалгавар хийхээс залхдаг болгох биш, харин бага наснаасаа эхлэн гэртээ бие даан  хичээлээ давтаж сурах дадлага сургах нь чухал юм” гэж хэлсэн байна.

    Сөүл хотын Боловсролын газрын даргын энэхүү шийдвэрийг эцэг, эхчүүд янз бүрээр хүлээн авч байгаа ажээ.

    Тухайлбал зарим хэсэг нь хүүхдүүд багшаасаа гэрийн даалгавар авч, түүнийг гүйцэтгэх дадал суухгүй болно гэж үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь, хүүхэд 9,10-н нас хүрэхээрээ багшийн өгсөн гэрийн даалгаврыг сайн гүйцэтгэх насанд хүрэх тул даалгавар өгөхгүй байсан ч болно гэж үзэж байгаа ажээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …