Өмнөд Солонгос Улс манай “ebarimt” системээс туршлага судлана

527-147158798314037870_1119158018131040_1709849611_o
АНУ-аас манай оронд хэрэгжиж эхэлсэн худалдан авалтын урамшууллын системээс БНСУ туршлага судлах хүсэлт ирүүлжээ.
Монгол Улс НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлсэн цөөн орнуудын нэг бөгөөд энэ төрлийн систем нь эдийн засгийг эрүүлжүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэх, бүртгэл тооцоо сайжрах, иргэд худалдан авалтын төлбөрийн баримтаараа сугалаанд оролцон урамшуулал авах зэрэг эерэг үр дүнтэй байдаг нь хэрэгжүүлсэн орнуудын хувьд батлагдсан.
АНУ, Тайван, Словак, Португаль зэрэг амжилттай сайн хэрэгжсэн гаднын орнуудын туршлагаас манай улс судлан “ebarimt” системийг хийсэн. Системийг илүү боловсронгуй болгон технологийн инновацид суурилсан, бусад орнуудаас давуу талтай нь иргэд НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах урамшуулалд хамрагдах болсон нь хурдан хугацаанд үр дүнтэй болжээ.
“Ebarimt” системийг хэдийнэ гаднын улс орнууд сонирхож эхэлсэн бөгөөд туршлага судлах, заавар зөвлөмж авах, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсээр байна. Энэ удаад Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах энэ төрлийн сургалт семинарт “ebarimt” системийн талаар танилцуулга хичээл орох хүсэлтийг Гааль, Татварын мэдээллийн технологийн төвд тавьсан байна.
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …