Ж.Гантөгс урьдчилсан харваанд 24-р байр эзэллээ

gantugs-768x517

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын спортын төрлүүд нээлтийн өмнө үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнээр эхэлсэн “Рио-2016” наадам өнөөдөр байт харвааны урьдчилсан харваагаар эхэллээ.

Байт харвааны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн урьдчилсан харваа явагдана. Манай улсаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс өрсөлдөж байна.

Харваачид 70 метрийн зайд зургаан сумаар 12 цуврал харвааг хийх бөгөөд нийт авсан оноогоороо 1-64-р байрт эрэмбэлэгдэнэ. Ж.Гантөгс 664 оноогоор 24-р байранд орж, дараагийн хасагдах шатанд Тайландын В.Тамвонгтай харвахаар боллоо. Тайландын тамирчин 655 оноо авчээ.

Энэ тэмцээнд БНСУ-ын харваач Ким Ву Жин 700 оноо авч дэлхийн рекорд тогтоосон бол АНУ-ын Эллисон 690, Италийн Давид Пасюуалусси 685 оноогоор эхний байруудад бичигдлээ.

Ж.Гантөгс 59+56+58+52+57+52+53+57+52+57+57+54 гэсэн үзүүлэлтээр 664 оноог цуглуулж, 24-р байрт орлоо. Энэ төрөлд нийт 64 тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд даваа гаригаас хасагдах шатны өрсөлдөөн эхэлнэ. Ж.Гантөгсийн дасгалжуулагчаар Ж.Нарантуяа ажиллаж байна.

Байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах харваа наймдугаар сарын 8-ны өдөр болно.

Ugluu-logo-7-1

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.