Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан

tsag agaar

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад Говь болон Зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсгээр халуун өдрүүд үргэлжилнэ.

2016 оны 07 дугаар сарын 31-ний 21 цагаас 08 дугаар сарын 1-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос зүүн хэсгээр өмнөөс секундэд 7-12 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос өмнөд хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон голын эх, Туул, Хараа голын саваар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус  дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө халж 32-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …