Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай: Бидний хийсэн, бүтээснийг үнэлж энэ шагналыг олгож байгаа ч энэ нь илүү ихийг бүтээгээрэй гэсэн захиас болов уу гэж бид ойлгож байна

p1aot463figa7qbj11n61m6g1hs2b

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Хонхны дуу” клубын санаачилгаар Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын од”-оор шагнаж, хүндэтгэлийн самбарыг байршуулдаг уламжлалтай болсон.

Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг шалгарсан бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Алдрын Од” хүндэтгэлийн зүүсгэлийг нь гардуулан өгч, Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршууллаа.

p1aot463fi1m9l2bbqd0172eer5c
Хүндэтгэлийн самбар байршуулах нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүн амын тоо нь 1 саяас дээш давсан дэлхийн томоохон хотууд соёл урлагийнхаа салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдээ алдаршуулан, нэрийг нь мөнхөлдөг. Энэ л жишгийн дагуу Монголын рок поп урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч хамтлаг дуучдыг шалгаруулж, “Алдрын од”-ын эзнээр тодруулж, алдаршуулдаг уламжлал 2015 оноос эхлэн тогтсон. “Алдрын од”-ын эзэн болсон Харанга хамтлагийн гишүүдэд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ.

p1aot463fi2qp8r9v9mot1kfga
Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, “Өнөөдөр бид маш их баяртай байна. Бидний хийсэн, бүтээснийг үнэлж энэ шагналыг олгож байгаа ч энэ нь илүү ихийг бүтээгээрэй гэсэн захиас болов уу гэж бид ойлгож байна. Бид цаашдаа оюун ухаанаасаа шүүж, шүүрдэж авсан олон уран бүтээлүүдээ толилуулсаар байх болно” гэлээ. “Алдрын од” гардуулах ёслолын ажиллагаанд Харанга хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд, сонсогч фенүүд нь хүрэлцэн ирсэн байлаа.

p1aot463fif0gmpr14k415bn1drb9

p1aot463fibkmsef1661hs193h8

p1aot463fimkb9lp12i71lbf1tau7

p1aot463fi6crc7i1ts6u9046q6

p1aot463fi1dik1l8q1jfg1hji1qik5

p1aot463fi5ujpj310qjt553ur4

p1aot463fibtch6cmlo14c5msu2

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …